Гимнастикийн тамирчдад бэлгийн дарамт үзүүлсэн эмчид ял төлөвлөв

Хуучирсан мэдээ: 2017.11.23-нд нийтлэгдсэн

Гимнастикийн тамирчдад бэлгийн дарамт үзүүлсэн эмчид ял төлөвлөв

Гимнастикийн тамирчдад бэлгийн дарамт үзүүлсэн эмчид ял төлөвлөв

АНУ-ын Олимпын гимнастикийн тамирчдын эрүүл мэндийг хариуцсан эмч Ларри Нассар шигшээ багийн тамирчин охид бүсгүйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутай нь тогтоогджээ.

Түүнийг Мичиганы их сургууль болон АНУ-ын Олимпын гимнастикийн тамирчидтай ажиллаж байхдаа долоон охиныг оролдож, бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутган, ял төлөвлөж байгаа юм. Дээрх хэргийн төлөө Ларри Нассар 25 жил шоронд хоригдох ял сонсож магадгүй ажээ.

АНУ-ын Олимпын гимнастикийн алтан медальт тамирчин Гэбби Дуглас эмчийг бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн буруутгасны дараа түүнийг шүүхэд дуудсан.  Шүүх хурлын үеэр шүүгч яллагдагчийг “Таныг ийм зүйл хийнэ гэж огт санаагүй хүмүүсийн итгэлийг ашиглан хүүхдүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн” гэжээ.  Гимнастикийн тамирчдын эмч байсан түүнийг бэлгийн дарамт учруулсан хэмээн 140 гаруй охид эмэгтэйчүүд мэдүүлэг өгсөн байна. Тэдний дийлэнх нь эмчийн үзлэгийн үеэр болон эцэг эх нь хажууд байхад хүртэл бэлгийн дарамтад орж байсан гэжээ. Ларри Нассарын эсрэг мэдүүлэг өгсөн гимнастикийн тамирчдын дунд Олимпын алтан медальт тамирчин Гэбби Дуглас, Маккайла Марони нар байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж