Биеэ үнэлсэн охидын нэг бие давхар байжээ

Хуучирсан мэдээ: 2017.11.23-нд нийтлэгдсэн

Биеэ үнэлсэн охидын нэг бие давхар байжээ

Биеэ үнэлсэн охидын нэг бие давхар байжээ

Баянгол дүүрэгт байрлах нэр, хаяг нь тодорхойгүй саунд зургаан эмэгтэйг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан хэргийг Эрүүгийн цагдаагийн албаныхан илрүүлжээ.

Хэрэгт холбогдуулан хоёр ч сауны эздийг шалгаж эхлээд байна. Биеэ үнэлж байсан зургаан эмэгтэйн гурав нь насанд хүрээгүй охид байсан бол нэг нь бие давхар болох нь шалгалтын явцад тогтоогджээ. Сауны эздийг Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 13.1.2.1 дэх хэсэгт зааснаар буюу хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн гэж сэжиглэн, шалгаж байгаа юм. 

Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйл. Хүн худалдаалах гэмт хэрэг

(Хуулийн заалт)

1. Биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, эд, эрхтнийг авах, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хулгайлж, хууран мэхэлж, итгэл эвдэж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эмзэг байдлыг нь далимдуулж, эсхүл хяналтдаа байлгаж байгаа хүнд төлбөр төлж, хахуульдаж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн; тээвэрлэсэн; орогнуулсан; дамжуулсан; хүлээн авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Энэ гэмт хэргийг, 

2.1. Хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж;

2.2. Хоёр, түүнээс олон хүнийг худалдаалж;

2.3. Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ…” 

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж