“iPhone X”-ыг гаргахаар оюутнуудыг илүү цагаар ажиллуулжээ

Хуучирсан мэдээ: 2017.11.23-нд нийтлэгдсэн

“iPhone X”-ыг гаргахаар оюутнуудыг илүү цагаар ажиллуулжээ

“iPhone X”-ыг гаргахаар оюутнуудыг илүү цагаар ажиллуулжээ

“Apple”-ын iPhone болон бусад ухаалаг төхөөрөмжүүдийн угсралтыг хийдэг  “Foxconn Technology Group”-ын Хятад дахь Шэнжоу үйлдвэр “iPhone X” шинэ загвар гаргахаар оюутнуудыг илүү цагаар ажиллуулж буй тухай  “Financial Times” сонинд мэдээлсэн.

Харин “Foxconn Technology Group” мэдэгдэл гаргаж, илүү цагаар ажиллаж буй оюутнууд сайн дураараа  ажиллаж байгаа бөгөөд илүү цагийнхаа хөлсийг бүрэн авч байгаа хэмээжээ.

“Financial Times”-д  Хэнань муж дахь Шэнжоу үйлдвэрт  “iPhone X”-ын шинэ загварын угсралтад орон нутгийн их сургуулийн 17-19 насны 3000 гаруй оюутнууд өдрийн 11 цаг ажиллаж байгаа тухай мэдээлсэн юм.

Хятадын хөдөлмөрийн тухай хуульд  хүнийг албадан, шахалтаар илүү цагаар ажиллуулах болон илүү цагийн хөлсийг хангалттай төлөхгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэх тухай заасан байдаг.

“Apple” корпораци “Financial Times”-д  оюутнуудыг илүү цагаар ажиллуулж буй тухай мэдээлэл гарсан даруйд шуурхай арга хэмжээ авахаа мэдэгдсэн. “Foxconn Technology Group” ийм хэл аманд анх удаа өртөж буй хэрэг биш гэнэ. 2012 онд тус групп Шандун дахь үйлдвэртээ 14-16 насны өсвөр насны 56 сурагчийг ажиллуулж, Хятадын хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн нь тогтоогдсон юм.

Хятадын хөдөлмөрийн хуульд зааснаар илүү цагийн дээд хязгаар нь гурван цаг бөгөөд ажил олгогч ажилтныг өдөрт 11 цагаас хэтрэх ёсгүй ажээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж