Америкийн хэт үндсэрхэг үзэлтнийг Шенгений бүсэд нэвтрэхийг хориглов

Хуучирсан мэдээ: 2017.11.23-нд нийтлэгдсэн

Америкийн хэт үндсэрхэг үзэлтнийг Шенгений бүсэд нэвтрэхийг хориглов

Америкийн хэт үндсэрхэг үзэлтнийг Шенгений бүсэд нэвтрэхийг хориглов

Америкийн цагаан арьст, үндсэрхэг үзэлтнүүдийн хөдөлгөөний гишүүн Ричард Спенсерийг визгүй зорчдог Шенгений бүс буюу Европын 26 оронд  нэвтрэхийг таван жилийн хугацаанд хориглож буй тухай Польшийн улсын телевизээр мэдээлжээ.

Ричард Спенсер өөрийг нь Европын орнуудад зорчихыг хориглосон тухай АНУ-ын засгийн газраас албан ёсны мэдэгдэл ирээгүй гэжээ. Хэт үндсэрхэг үзэлт түүнийг 2014 онд Унгарт лекц зохион байгуулах гэж байхад нь баривчлан, Шенгений бүсийн орнуудад аялахыг гурван жилээр хориглож байжээ. Ричард Спенсер Европт аялахыг нь хориглосон шинэ хоригийг эсэргүүцэж байгаа ажээ. Тэрбээр “Польшийн засгийн газар намайг гэмт хэрэгтэн шиг үзэж байна. Шударга бус байна. Би ямар ч хууль бус зүйл хийгээгүй. Яалаа гэж намайг ингэж байгаа юм бэ? “ гэжээ.

Спенсер нь өнгөт арьстнууд, еврей нар болон цагаачдын эсрэг хөдөлгөөнийг тодорхойлсон шинэ хэт барууны үзэл гэгчийг дэлгэрүүлсэн. Тэрбээр наймдугаар сард Виржиниа мужид түүний илтгэл тавих байсан хэт шинэ үндсэрхэг үзэлтнүүдийн цуглаан эсэргүүцэлтэй тулгарч, нэг хүний аминд хүрч дууссан.  Энэ хэргийн дараа Шарлотсвиллд үндсэрхэг үзэлтнүүдийн эсрэг хэдэн зуун хүний жагсаал цуглаан болж, үймээн самуун дэгдсэнээс гурван хүн амиа алдсан билээ.  Өнгөрсөн сард Польшийн гадаад харилцааны сайд Спенсерийг олон нийтийн санаа бодлыг үймүүлэгч, тэр тусмаа Польшид байх эрхгүй хүн” хэмээн тодорхойлсон.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж