“Тэмүүжингийн андууд”-ыг Д.Сумъяабазар гишүүн баярлууллаа

Хуучирсан мэдээ: 2017.11.23-нд нийтлэгдсэн

“Тэмүүжингийн андууд”-ыг Д.Сумъяабазар гишүүн баярлууллаа

“Тэмүүжингийн андууд”-ыг Д.Сумъяабазар гишүүн баярлууллаа

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэд”-ийн эрхийг хамгаалах өдрийг угтан Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй “Тэмүүжингийн андууд” тусгай хэрэгцээт цэцэрлэг дээр эцэг эхчүүд болон хүүхдүүдэд зориулсан өдөрлөг боллоо. Өдөрлөгийн үеэр дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн, мэдрэлийн эмч нар ирж үзлэг хийн зөвлөгөө өгсөн. Мөн дүүргийн ХХҮТ, Нийгмийн болон боловсролын хэлтсийн дарга мэргэжилтнүүд ирж 2016 онд батлагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулийн талаар таниулан сурталчилсан юм.

Өдөрлөгийн үеэр Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын ажлын албаныхан тус цэцэрлэгийн хүүхдүүдэд гарын бэлэг өгч бяцхан жаалуудыг баярлууллаа.  Сонгинохайрхан дүүрэгт хөгжлийн бэрхшээлтэй 1000 гаруй хүүхэд амьдардаг аж. Тиймээс “Тэмүүжингийн андууд” тусгай хэрэгцээт 80 хүүхдийн ортой цэцэрлэгийг УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлага, хөрөнгө оруулалтаар энэ оны есдүгээр сарын 15-наас эхлэн үйл ажиллагааг нь эхлүүлжээ. Тус цэцэрлэгийн багш ажилтнууд аутизм, дауны өвчтэй болон тархины саажилттай хүүхдүүдэд сэргээн заслын болон боловсролын үйлчилгээ үзүүлдэг юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг өөрөө өөртөө үйлчилдэг болгох зорилгоор хичээн ажиллаж буй багш нар өнгөрсөн хоёр сарын хугацаанд элгээрээ мөлхдөг хүүхдийг дөрвөн хөллөж мөлхүүлж сургасан, сайн ярьж чаддаггүй хүүхдийн үгийн баялгийг нэмэгдүүлж, найзуудтайгаа харилцан ярьж, тоглож сургасан гэх мэт олон ахиц дэвшил гарч буй талаар ярьж байлаа.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж