“Gucci” хүүхдийн хувцасны цоо шинэ коллекц гаргахаар зэхэж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

“Gucci” хүүхдийн хувцасны цоо шинэ коллекц гаргахаар зэхэж байна

Италийн алдарт “Gucci” брэндийн шүтэн бишрэгчид бүх төрлийн хувцас, аксесуар, цаг бусад гоёлоор нь гангардаг билээ. Ойрын ирээдүйд тус брэнд хүүхдийн хувцас гаргаж бүтээгдэхүүнийхээ цар хүрээг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Энэ шийдвэр нь гүйцэтгэх захирал Frida Giannini санаа бөгөөд тэрээр өөрийн гэсэн үр хүүхэдгүй ажээ. Шинэ коллекц худалдаанд энэ оны зургаан сард гарч эхлэх юм . Өөрийн нь нэрээр нэрлэсэн “Pravanda Frida”  цахирмаа цэцгийн шинэ сорт гаргасан Сингапурт айлчлах үедээ энэ шинэ мэдээгээ хуваалцжээ. Чухамхүү энэ  цэцгийн сорт л түүнийг Сингапурын “Mainly I Love Kids” “MILK” буяны байгууллагад зориулж  Boston нэрийн 88 цүнхний коллекц бүтээх урам зоригийг түүнд өгсөн юм. Өнгөрсөн оны хоёр сард худалдаанд  гарсан эдгээр цайвар ягаан цүнхнүүд сарын дотор л борлогдож дууссан нь дизайнерийг нилээд гайхшруулжээ. Дээр дурдсан “Gucci” брэндийн хүүхдийн хувцаснууд эхлээд дизайнерийн төрөлх нутаг Италид гарсны дараа л дэлхий даяар зарагдах юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж