Толгойт, Амгалан, Баянхошууны агаар "Маш их бохирдол" хэмжээг заалаа

Хуучирсан мэдээ: 2017.11.23-нд нийтлэгдсэн

Толгойт, Амгалан, Баянхошууны агаар "Маш их бохирдол" хэмжээг заалаа

Толгойт, Амгалан, Баянхошууны агаар "Маш их бохирдол" хэмжээг заалаа

Нийслэлийн агаарын бохирдлын хэмжээ /2017.11.23/ 10.30 цагийн байдлаар...

Өнөөдрийн байдлаар Толгойт, Амгалан, Баянхошуу орчимд хамгийн их утаатай байна. Агаарын чанарын албаны мэдээлэл 10.00 цагийн байдлаар дараах үзүүлэлтийг харуулж байв.

  • Сонгинохайрхан дүүрэг гуравдугаар хороо,ерөнхий боловсролын 65 дугаар сургууль  буюу Толгойт орчимд
  • Баянзүрх дүүрэг наймдугаар хороо, Амгалан орчимд
  • Баянгол дүүрэг 20 дугаар хороо, Цахилгаан станц буюу Монгол газар орчимд
  • Сонгинохайрхан дүүрэг долдугаар хороо, Баянхошуу орчимд  тоосонцрын түвшин 587-854 мкг-д хүрч, маш их бохирдолтой хэмжээнд хүрчээ. 

Энэ эдгээр хэсэгт бүдүүн ширхэгтэй тоосонцор, хүхрийн хүчил хамгийн их хуримтлагдаж байна гэсэн үг. Ийм орчинд уг нь хүн гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх ёстой аж.  Мөн архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах шаардлагатай. 

Түүнчлэн өнөөдөр Баруун дөрвөн зам, Бөхийн өргөө орчимд агаарын бохирдол их байна гэсэн хэмжээ гарч байна. Харин Нисэх, 100 айл, Зурагт, Ургах наран орчимд агаар бага бохирдолтой байна. 

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж