Шумбагч хөлөгтэй холбоо барьсны дараа далайд ер бусын дуу чимээ бүртгэгджээ

Хуучирсан мэдээ: 2017.11.23-нд нийтлэгдсэн

Шумбагч хөлөгтэй холбоо барьсны дараа далайд ер бусын дуу чимээ бүртгэгджээ

Шумбагч хөлөгтэй холбоо барьсны дараа далайд ер бусын дуу чимээ бүртгэгджээ

Аргентины тэнгисийн цэргийн хүчин шумбагч хөлөгтэй хамгийн сүүлд холбоо барьсны дараа Атлантын далайн өмнөд хэсэг дэх ер бусын хачирхалтай чимээ гарсныг тогтоохоор ажиллаж байгаа боловч тэрхүү хачирхалтай чимээ шумбагч хөлөг дэлбэрсэн чимээ байсан эсэхийг батлаагүй байна.

44 гишүүнтэй шумбагч хөлгөөс сураг тасарснаас хойш нэг долоо хоног өнгөрч байгаа юм. Шумбагч хөлгийг хайх өргөн хүрээтэй эрлийн ажиллагаа үргэлжилж байгаа ч шумбагч хөлгийн хүчилтөрөгчийн нөөц дуусах хугацаа хэдийн болсон тул хөлгийн гишүүдийг амьд мэнд олох найдвар улам бүр багасжээ.

Аргентины тэнгисийн цэргийн хүчний төлөөлөгч мэдэгдэхдээ шумбагч хөлөгтэй хамгийн сүүлд холбоо барьснаас гурван цагийн дараа шумбагчийн байсан байрлалаас 48 км-ийн зайд ер бусын дуу чанга дуу авианы долгион бүртгэгдсэнийг шинжээчид тодорхойлохоор ажиллаж байгаа ажээ.

Эрлийн ажиллагаа явагдаж буй Аргентины эргээс 320 км-ийн зайд Атлантын далайн өмнөд хэсэгт цаг агаарын таагүй үзэгдлийн улмаас давалгаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа нь аврах багийнханд саад учруулж байгаа гэнэ. Цаг агаар тогтуун биш байгаагаас давалгаа зургаан метр өндөрт хүрчээ. Эрлийн ажиллагаанд Бразил, Их Британи, Чили, Колумб, Франц, Герман, Перу, АНУ болон Уругвайн авран туслах багийнхан дэмжлэг үзүүлж, нисдэг тэргээр болон хөлөг онгоцоор явуулж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж