Амиа алдсан сэтгүүлчийн ар гэрийнхэн мөрдөн байцаагчаа солихыг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2017.11.23-нд нийтлэгдсэн

Амиа алдсан сэтгүүлчийн ар гэрийнхэн мөрдөн байцаагчаа солихыг хүсчээ

Амиа алдсан сэтгүүлчийн ар гэрийнхэн мөрдөн байцаагчаа солихыг хүсчээ

Машинд нь суурилуулсан тэсрэх бөмбөгөнд өртөж амиа алдсан Мальтийн сэтгүүлчийн ар гэрийнхэн цагдаагийн газрыг үнэн мөнийг тогтоох мөрдөн байцаалт явуулаагүй гэж шүүхэд гомдол гаргажээ.

Дапни Гаруана Гализиагийн ар гэрийнхэн түүний аллагын хэргийн ахлах мөрдөн байцаагчийг солих хүсэлт гаргасан байна. Тэд энэ хэргийг мөрдөн шалгаж буй цагдаагийн орлогч комиссар Сильвио Валеттаг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзжээ. Ингэж үзэх үндэс нь ахлах комиссар Мальтийн засгийн газрын сайдын нөхөр ажээ.

Амиа алдсан сэтгүүлч нэр бүхий улстөрчдийг авлига авсан талаар блогтоо бичдэг байсан гэнэ.

Сэтгүүлч аравдугаар сарын 16-нд Мальтийн Биднияа тосгон дахь гэрийнхээ ойролцоо машинтайгаа дэлбэрсэн энэ хэргийн албан ёсны дүгнэлт машинд тэсрэх бөмбөг суурилуулж, алсын удирдлагаар дэлбэлсэн гэж гарсан юм. 

Дапнигийн нийтлэлүүдэд Сильвио Валеттагийн авлигын хэрэгт холбоотой баримтууд ч байсан гэнэ. Тэрбээр Панамын баримтуудад нэр нь холбогдсон Мальтийн ерөнхий сайд Жосеф Маскатын тухай цуврал нийтлэл бичиж, дуулиан тарьсан. Харин Мальтийн Ерөнхий сайд Азербайжанаас шилжүүлсэн их хэмжээний төлбөрийг татвараас нуухын тулд оффшор дансанд хадгалсан тухай сэтгүүлчийн дэлгэсэн баримтыг үгүйсгэсэн.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж