Бразилын супермодель Алессандра Амбросио дахин Victoria’s Secret-ийн загварын шоунд оролцохгүй гэдгээ зарлалаа.
Хятадын Шанхай хотод өнгөрсөн даваа гаригт /2017.11.20/ болсон “сахиусан тэнгэрүүд”-ийн чуулган түүний хувьд сүүлчийнх байжээ. Энэ тухай таамаг мэдээлэл шоуны өмнө цацагдсаныг модель бүсгүй ET-д өгсөн ярилцлагадаа батлан хэлсэн байна.
Victoria’s Secret-ийн сахиусан тэнгэрээр өргөмжлөгдсөн цагаас хойш 17 жил тасралтгүй шоуны нүүр царай нь байсан тэрбээр цаашид хувийн амьдралдаа илүү анхаарахаар төлөвлөжээ. Анжа, Ноа хоёр хүүхдээ анхаарч, Ale by Alessandra гэх брэндийнхээ ажлыг өргөжүүлэх гэнэ.
С.ЦЭЛМЭГ