Дорнын салхи “King Tug” | News.MN

Хуучирсан мэдээ: 2017.11.23-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Дорнын салхи “King Tug”

Дорнын салхи “King Tug”

Дасгалжуулагч Жо Гуссен нь түүнийг мэргэжлийн боксын рингэн дэх дараагийн Мэнни Пэкьяо гэж тодотгосон юм. Зууны шилдэг тулаанчдын нэг Мэнни Пэкьяотой зүйрлэхэд эрт хэдий ч Н.Төгсцогтод түүнтэй адил төстэй олон чанар бий гэдэг. Тэр түрэмгий бөгөөд дайчин, нягт хамгаалалттай, хүнд цохилттой, зүүн зүүн, баруун гэх угсраа цохилтыг төгс гүйцэтгэдэг, бас хөлийн хөдөлгөөн онцгой гээд мэргэжлийн боксын архаг фанатууд түүний тухай боксын форумд сэтгэгдлээ хуваалцжээ.

Дэлхийн зүүн хагаст орших Монгол хэмээх тал нутгаас цойлон гарч ирсэн хүү, дорно зүгээс салхилсан эрчит хүйтэн салхи, түүнийг зогсоох хүчин мөхөс гээд магтаалын үгс хөвөрсөн байв.

Нямбаярын Төгсцогт саяхан мэргэжлийн боксын рингэн дэх ес дэх ялалтаа авсан. Филиппиний тулаанч Хармонито Дела Торретой найман үе тоглож, оноогоор өрсөлдөгчөө ялсан тэр тулааныг шилдэг тулаанч Флойд Мэйвейзер үзэж сонирхжээ. Тоглолтын явцад рингний гаднаас манай тамирчинд заавар зөвлөгөө өгч, өөрийн хүн шиг хандсан гэх сураг дуулдав. Энэ тухай Н.Төгсцогтын ойрын хүрээний хүн ярьсан юм.

Тулаан өндөрлөсний дараа Флойд өөрөө манай тамирчин дээр баяр хүргэж очсоноор зэрэгцэж зогсоод зураг авхуулах боломж бүрдсэн гэнэ. Тулааны дараа Н.Төгсцогт “Домогтой хамт” гэх тайлбартай Флойд Мэйвейзертэй хамт авхуулсан зургаа сошиал сүлжээнд нийтэлжээ.

Ерөнхийдөө Флойд Мэйвейзер King Tug-ийг сонирхож байгаагаа үг, үйлдлээрээ ийнхүү илэрхийлчихээд явжээ.

Н.Төгсцогт монголчуудын олимпийн найдвар байсан. 17-хон настайдаа дэлхийн аваргаас медаль зүүж, 20 настайдаа Лондонгийн олимпийн рингэнд аваргын төлөө өрсөлдсөн. Тив, дэлхийн зөвхөн шилдгүүд л гардаг тэр рингнээс мөнгөн медальтай буухдаа “аварга л болох байсан юм” гээд уйлж суусан тэр одоо харин огт өөр мэргэжлийн спортын талбарт МОНГОЛ нэрийг өргөж яваа.

Олимпийн аварга болох зорилгоо хараахан биелүүлж амжилгүй мэргэжил рүү “урвасан” түүний шалтгаан маш тодорхой байсан. Мөнгө хөөж карьераа эрт дуусгалаа гэх шүүмжлэлийн ард сонирхогчдын боксын спортын дэндүү шударга бус, луйвар булхайд идэгдсэн шүүлт байсан юм.

Олимп, дэлхийн медальтай, олон улсын томоохон тэмцээнээс бүгдээс нь медаль түүсэн Н.Төгсцогтын спортын замналд Азийн наадмын медаль байдаггүй. Дутуугаа гүйцээхээр 2014 онд Инчёны Азийн наадамд очоод, ганзага хоосон ирсэн юм. Эзэн орны тамирчинд ялагдсан ялагдлаа тэр өөрийнхөө буруугаас болсон гэж тайлбарладаг.

Үүний өмнө Казахстанд олон улсын хоёр ч тэмцээнд ялалтаа луйвардуулчихаад ирэхдээ л түүний сэтгэлд өөр нэгэн зорилго хэдийн багтсан байжээ.

Инчёны наадмаас ирээд Монголд арваадхан хоноод л тэр АНУ-ыг зорьсон. Хэнд ч хэлэлгүй, хэнээс ч тусламж авалгүй, зөвхөн өөрийнхөө шийдвэрээр. “Хэн нэгэн намайг битгий буруутгаасай гэж хүсч байна. Мэргэжлийн спорт гэдэг ямар ч тамирчны хувьд том боломж, том завшаан байдаг шүү дээ” гэж Н.Төгсцогт хожим ярьсан юм.

2014 оны намар Лос-Анжелесыг зорьсон цагаас хойш гурван жилийн өнгөрчээ. Жо Гуссен гэх дасгалжуулагчтай болсон, боксын хүрээний чамгүй нэр хүндтэй промотер Эл Хэймонтой гэрээ байгуулсан, бэлтгэлийн үеэр нэг минутад 130 цохилт хийсэн, клубынх нь залуус түүнийг King Tug гэж хочилдог болсон гээд сураг мэдээллийн араас Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд анхны тулаанаа хийж, өрсөлдөгчөө 50 секундэд нам цохисон тухай шуугиад явчихав. Залгуулаад, хоёр, гурав, тав, найм… Харин сая ес дэх өрсөлдөгчөө буулган авлаа. 100 хувийн амжилт. Есөн тулаанаас наймд нь KO.

Одоо тэр мэргэжлийн боксод албан ёсны данстай тулаанч болсон. Жингийнхээ ангилалд дэлхийн 1504 тамирчнаас чансаагаараа 26-д бичигдэж байгаа.

Нэр: Нямбаярын ТӨГСЦОГТ
Рингний нэр: King Tug
Төрсөн огноо: 1992-06-23
Төрсөн газар: Улаанбаатар, Монгол
Нас: 25
Үндэс угсаа: Монгол
Анхны тулаан: 2015-03-13
Өндөр: 173 см
Жин: 57 кг
Цохилт: Баруун
Гарын урт: 168 см
Тулаан: 9
Раунд: 35
Хүнд цохилтын хувь: 89%
Чансаа: 26/1504

гэж Boxrec.com дахь түүний танилцуулгаас харж болно.

Одоо түүний зорилго тодорхой. Мэргэжлийн боксын рингэнд “ДЭЛХИЙН АВАРГА” гэж цоллуулаад, “МОНГОЛ” гэж дуудуулах гэдэг түүний мөрөөдөл. Мөрөөдлийнхөө төлөө эх орон, гэр бүл, найз нөхдөөсөө алс хол, хатуу чанга бэлтгэлийн хуваарийг ягштал мөрдөж, өөрийгөө бүрэн дайчилж байгаа. “Ирээдүй бидний өнөөдөр юу хийж байгаагаас шалтгаална. Хүнд бэлтгэл, хүсэл мөрөөдөл, зорилго миний аялал” гэж King Tug саяхан facebook-тээ бичжээ.

С.ЦЭЛМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

до 2017-11-23 103.10.23.114

Бадарууган сайн тамирчан даанч арт зодог тайлсан

Avatar

Ulaanbaatar 2017-11-23 202.126.89.58

Mongoloos l holhon baival dvv mini chi hol yabna a!!!

Avatar

Равжир 2017-11-23 203.91.115.39

БадарУуган Сэрдамба нар л олимпын дараагаас шагнал мөнгө хоёрт хацар нь бумбайгаад эрт зодог тайлахгүй бол өшөө ч амжилт гаргаж мэдэхээр байсан.

Avatar

Purew ochir 2017-11-23 66.181.161.72

Beltgel hvnd gedegiig mednee.tiimd dvv mini mash ih hicheej delhiin domog bolon bichigdej vldiishvv.mash Tom amjilt hvsie

Avatar

Зочин 2017-11-23 66.181.190.94

Үнэхээр мундаг амжилт хүсье

Avatar

zochin 2017-11-23 80.83.237.22

15 sekundad 130 tsihson shdee

Avatar

Зочин 2017-11-23 202.131.243.162

Юу бичиж байгаагаа бодооч. Чинийхээр бол бол 1 секундэнд 6,6 удаа цохисон байх нь. 1 минутанд 130 цохисон байсан ч гэсэн энэ бол чи бид 2 шиг юмнуудын чаддаг юм биш за

Avatar

ариука 2017-11-23 202.131.248.198

Мэдээ их сайхан болжээ…

Avatar

Зочин 2017-11-23 202.179.31.84

авьяастай хүчтэй ухаантай хүмүүс энэ жижигхэн Монголд их байна шүү.Даанч УИХ д л дандаа л нөгөө талын хүмүүс харагдаад бх юм.

Avatar

mongol 2017-11-23 77.136.43.194

sain ba.. amjilt hysei… hysel muruudulduu hureerei…

Avatar

Зочин 2017-11-23 172.56.28.149

Medeej delhiin abarga bolno.chadna.deer ni uhaantai.hatuujiltai zaluu bna.mongoloos hol hel amnaas hol bgaa.chadna.hel am ataa jutuu,magtaal manai tamirchdiig amjiltiig doosh ni chirdeg gol zuil.neg bol magtaj shagnalaar bulj bugsiig ni doloosoor bgaad evdeed hayadag,neg bol muulj doosh ni hiiseer bgaad arhichin bolgodog.ene buh ayulaas hol bgaaa chin mash zuv shiidver bna shuu.amjilt9

Avatar

Зочин 2017-11-23 172.56.28.149

Delhiin avarga boltloo mongol yavaad hereggui bhoo.lhagvaa g yalaa.

Avatar

Зочин 2017-11-23 27.123.212.133

энэ залуу мэрэгжилд Дэлхийн аварга болноо,АНУ д бэлтгэл хийнэ гэдэг бол гайхалтай, тэнд л шилдэгууд байгаа шу дээ,

Avatar

Tesver 2017-11-23

Uhaan,tesver,hudulmur shuu…amjilt

Avatar

Зочин 2017-11-23 66.181.177.123

Амжилт хүсье. Тэсвэр хатуужил, итгэл зүтгэл, ухаантай байж дэлхийн аварга болоорой…

Avatar

Зочин 2017-11-23 66.181.160.10

зөвхөн ялалт

Avatar

Зочин 2017-11-23 112.72.12.77

Энэ жил 2 хон тоглолоо саяны тулаан өөрт нь бараг ашиггүй л байлаа менежер нь тааруухан юм болов уу сүүлийн тулааны стил Ломаченкорхуу харагдаж бна лээ майведэр тоглолтыг нь үзээд тэр өөрийнхөө тамирчинг татгалзуулсанаас болж саяны урт гарттай тоглосон шүү дээ

Avatar

sunny 2017-11-23 202.21.100.202

amjilt

Avatar

Zochin 2017-11-23 103.57.93.220

Amjilt huse.

Avatar

ubfan 2017-11-23 202.21.106.101

Jindee next Kingeesee last Imperator Bolooroi! Amjilt!!!

Avatar

b 2017-11-23 66.181.168.8

amjilt husye, chi chadna

Avatar

Real Champion 2017-11-23 27.123.212.132

Монголын гялайх ганц ОД!!! Амжилт хvcье!!! KING TUG!!!

Avatar

Зочин 2017-11-23 43.228.130.63

mundag shvv ih naidvat tavij bga shvv Tugsuu

Avatar

зочин 2017-11-23 202.21.106.156

Бага зэрэг жин нэмчихвэл яадаг бол.???…..

Avatar

bogi 2017-11-23 71.229.165.236

yagaav tegeed 1 minutad l gej bgaa biz dee

Avatar

NB 2017-11-23 66.181.165.212

gaihamshigtai

Avatar

өлзий 2017-11-23 202.9.41.57

Тэр заавал чадна…

Avatar

Зочин 2017-11-23 108.28.104.54

Амжилт

Avatar

Зочин 2017-11-23 103.229.123.131

Тиймээ. Сонирхогчдын бокс хэт луйвар булхай,мөнгөнд идэгдсэн. Хүн бусдын луйвараас хамааралгүй зөвхөн чадвараараа амжилт гаргаж сайхан амьдрах нь чухал. Амжилт хүсэе.

Avatar

Зочин 2017-11-23 27.123.212.128

1 минутанд 130 цохилт байлгүй дээ. 1 секундэд 130 цохивол юу болж таарах уу хүн үү робот уу

Avatar

вою 2017-11-23 27.123.212.133

1 минут л гэж байна

Avatar

Зочин 2017-11-23 66.181.172.102

"Хаан Туг" Урагшаа!!!

Avatar

zochin 2017-11-23 202.21.106.111

Amjilt husie

Avatar

Baysaa 2017-11-23 2.247.252.53

Amjilt! Duu saihan bna! Beltgelee taslaj bolohgui shuu.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж