АН-ын дэргэдэх АЗХ-ны ерөнхийлөгчийн сонгууль 21 аймаг есөн дүүргийн нийт 18-39 насны 90 мянган гишүүнийн төлөөлөл 7000 төлөөлөгчтэй уулзаж мөрийн хөтөлбөр бодлогоо танилцуулан дор дор нь санал хураалт явуулах замаар болж өрнөсөн байна. Тус сонгуулиар нийт сонгогчдын 63.4 хувийн саналыг авч С.Эрдэнэболд АЗХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдлоо. АЗХ-ны шинэ ерөнхийлөгчийг удахгүй болох АЗХ-ын 7-р их чуулганаар батламжлах юм байна. АЗХ-ны энэ удаагийн сонгууль Монголын улс төрд хэд хэдэн шинэ соёлыг оруулж ирснээрээ анхаарал татаж байна. Нэгдүгээрт, санал хураалтыг дор бүрт нь буюу уулзалт хэлэлцүүлгийн араас шууд явуулж байсан нь сонгогчдын бие даасан сонголт хийх боломжийг хангасан. Хоёрт, нэр дэвшигчид албан ёсны дүрэмтэй, нотолгоо няцаалттай мэтгэлцээн хийж сонгогчид нийгэмдээ бодлогоо таниулсан. Гуравдугаарт, санал хураалтын дүнг нэг бүрчлэн олны өмнө тоолж газар нутаг хүн амын харьцуулсан онооны системээр дүгнэж сонгуулийн үр дүнгээ зарласан зэрэг нь АН-н шинэ үе үзэл баримтлалтай, зарчимтайгаар тогтохгүй улс төрд шинэ үеийг эхлүүлж байгаагийн илрэл болж байна гэж улс төрийн хүрээнийхэн дүгнэж байна.
Б.БАТ