Ньюс хөтөч: Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг мэдээлнэ

Хуучирсан мэдээ: 2017.11.23-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг мэдээлнэ

Ньюс хөтөч: Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг мэдээлнэ

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 21-23 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

Морь жилтэнд эерэг сайн

Бархасвадь гараг. Билгийн тооллын 5, Элдэв тэнгэртэн одтой, хөх бар өдөр. Өдрийн наран 8 цаг 13 минутад мандан, 17 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

энэ өдөр монголын түүхэнд

2014.11.23 Физикч, академич Х.Намсрай төрийн дээд шагнал Чингис хаан одон хүртэв.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • Монголын банкны холбооноос “Жижиг, дунд бизнесийн санхүүгийн хүртээмж 2017” форум зохион байгуулна. “Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хамтын ажиллагаа” сэдвийн дор чуулах тус форум  ‘Бэст Вэстерн Примьер Туушин’ зочид буудалд болно.
  • ‘Шийдвэр гаргагчдын оролцоог нэмэгдүүлье’ сүрьеэгийн үндэсний сургалт чуулган ‘Blue sky’ төвийн 3 давхрын DIAMOND хурлын танхимд болно.

09.30

  • Ус, цаг уур судалгаа мэдээллийн хүрээлэн, Япон улсын Нагояа их Сургууль, Их Британийн Оксфордын их сургууль, Олон улсын Улаан загалмай нийгэмлэг хамтран зохион байгуулж буй ‘Монгол дахь бэлчээрийн мал аж ахуй, засаглал болон зудын эрсдэл’ мэдлэг солилцох чуулган Цаг уур, орчны шинжилгээний газрын хурлын танхимд болно.

10.00

  • УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай.
  • Агаарын бохирдол, түүний хор хохирлыг бууруулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 01 дүгээр тогтоолын хэрэгжилттэй Өргөдлийн байнгын хорооны гишүүд нийслэлийн зарим дүүргүүдэд ажиллана.
  • С.Буяннэмэхийн мэндэлсний 115 жилийн ойн хурал Хүүхдийн төв номын сангийн Боловсрол хөгжлийн их танхимд эхэлнэ. 14.30 цаг хүртэл үргэлжилнэ. 
  • Орон нутгийн тусгай хамгаалалттай газрын нэгдсэн мэдээллийн санг төрийн байгууллагуудад хүлээлгэн өгөх санамж бичигт гарын үсэг зурна. Арга хэмжээ НҮБ-ын суурин төлөөлөгчийн газрын 6 давхрын хурлын танхимд болно. 

11.00

  • ‘Зууны мэдээ’ сонины Үндэсний мэдээллийн төвд Архивын ерөнхий газраас Монгол улсад орчин цагийн архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн талаар мэдээлэл хийнэ.
  • Бага насны хүүхдийг хүчирхийлэлд өртсөн хойно бус өртүүлэхгүй байхын тулд хэрхэн урьдчилан сэргийлж болох вэ? Нас сэтгэхүйн онцлогт тохирсон сургалтын арга барил, олон улсын сайн туршлага нэвтрүүлж буй талаарх танилцуулга 5-р цэцэрлэгийн байранд болно.  /Хангарьд ордны баруун талд/.
  • Монголын Үндэсний музейн  үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах “Сэтгүүлчдэд нээлттэй музей” арга хэмжээг Монголын Үндэсний музейд зохион байгуулна.
  • ‘Монголын театрын дээд боловсрол-60’ үзэсгэлэн Монголын театрын музейд нээлтээ хийнэ. 

12.00

  • Нээлттэй нийгэм форум, Төсвийн ил тод, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөгөөнд оролцсон төсвийн чиглэлээр ажилладаг Иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд аймаг, нийслэл, дүүргүүдийн орон нутгийн төсөв, санхүү, худалдан авалтын ил тод байдал, Шилэн дансны хуулийн хэрэгжилт зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өгнө. Хэвлэлийн бага хурал Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд болно. 
  • МҮОНРТ-ийн Нээлттэй хаалганы өдөрлөг МҮОНРТ-ийн төв байранд болно.
  • ‘Монголын театрын дээд боловсрол-60’ номын нээлт Монголын театрын музейд болно.

13.00

  • МЗХ-ны ‘Залуус’ танхимд ‘Хөдөлмөр нэмье’ хөдөлмөрийн яармаг болно. Яармагт 30 гаруй байгууллага оролцож, оюутан залуусыг цагийн болон байнгын ажлын байранд зуучилна.Мөн МЗХ-ны Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн талаарх тоо баримт, судалгааг танилцуулна. 

14.00

  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар салбарынхаа мэргэжлийн холбоодын удирдлагуудтай уулзалт хийнэ. Уулзалтын бүрэлдэхүүнд сайдын зөвлөхүүд, Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, УУХҮЯ-ны газрын дарга нар, АМГТГ-ын дарга, дэд дарга нар багтжээ. Уулзалт Үндэсний хөгжлийн газрын хурлын танхимд /3 давхарт/ болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж