Хэсэг хугацаанд нам жим байсан “Чоно” хамтлагийнхан уран бүтээлдээ эргэн оржээ. Тус хамтлаг уран бүтээл туурвилгүй таван жил болсон ч энэ удаад шинэлэг өнгө төрх, доргио хөгжим, шинэ уран бүтээлээр сонсогчдодоо бэлэг барьж байна. Тодруулбал ‘Уухай’, ‘Цагаан захтан’, ‘Чин үнэнч хайр’, ‘Энэ дурлал юмуу’, ‘Эв нэгдэл’, ‘Уучлаарай, би чамд хайртай’ хэмээн зургаан шинэ дуутай “Чоно” хамтлагийн гурав дахь цомог ирэх сард нээлтээ хийнэ. Шинэ цомогт багтсан зургаан дуугаа бөмбөрийн нүргэлсэн чимээ, гитарын эгшиг, морин хуурын аялгуу, хөөмийтэй хоршуулжээ.
Б.БАТ