Монгол Улсад волейболын спорт үүсэж хөгжсөний 90, Монголын Волейболын холбоо байгуулагдсаны 60 жилийн ой энэ онд тохиож байна. Тус түүхэн ойг тохиолдуулан Монголын волейболын холбооноос ирэх бямба гаригт буюу арваннэгдүгээр сарын 13.00 цагаас “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулахаар болжээ. Энэхүү арга хэмжээний үеэр Монгол улсад волейболын спорт үүссэн түүхэн тоглолт болохоос гадна волейболын спортын төрлүүдийн үзүүлэх тоглолт болох юм байна.
Эдгээр өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд Цомын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. Түүхэн ойн хүрээнд зохион байгуулж буй цомын аварга шалгаруулах тэмцээнд эмэгтэй тав, эрэгтэй зургаан баг өрсөлдөж, шилдгүүдээ тодруулахаар болжээ. Одоогоор багууд 2-3 тоглолт хийгээд байна. Харин энэ жилийн цомын тэмцээнд багууд легионер тоглогчдыг урин оролцуулж байгаа нь тэмцээний өрсөлдөөнийг нэмэгдүүлжээ. Тодруулбал, “Эрчим” багт Куба улсаас хоёр эрэгтэй тоглогч, “Эрдэнэт” үйлдвэрийн “Уурхайчин” багт Германы хоёр эрэгтэй болон ОХУ-ын хоёр эмэгтэй тоглогч тоглож байна. Мөн “Хасумегастар”, “Хос бар” багууд тус бүр хойд хөршийн нэг тоглогчийг авчээ.
Энэхүү тэмцээнд легионер тоглогчдыг урин оролцуулж байгаа нь тэмцээнийг өрсөлдөөнтэй болгож байна. Тодруулбал, “Эрчим” багт Куба улсаас хоёр эрэгтэй тоглогч, “Эрдэнэт” үйлдвэрийн “Уурхайчин” багт Германы хоёр эрэгтэй болон ОХУ-ын хоёр эмэгтэй тоглогч тоглож байна. Мөн “Хасумегастар”, “Хос бар” багууд тус бүр хойд хөршийн нэг тоглогчийг авчээ.
Монголын волейболын холбооны 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй Цомын аварга шалгаруулах тэмцээний үеэр идэрчүүдийн УАШТ-д амжилттай оролцож эрх авсан шилдэг найман багийн дундах тэмцээнийг мөн зохион байгуулах аж.
Цомын аварга багууд арваннэгдүгээр сарын 29-ний өдөр тодрох аж.
Ч.БОЛОР