“25”-р суваг телевизийн “21000” реалити шоу нэвтрүүлгийн ялагч Т.Батхүү гэр бүлийнхэнтэйгээ хамт “ZolS Алжаал Тайлах Төв”-д бүтэн өдрийг өнгөрүүлжээ. Тодруулбал, тус салоны хамт олон Т.Батхүүгийн гэр бүлд нэг сарын турш үйлчлүүлэх эрхээр шагнаж урамшуулжээ. Ард түмний дундаас оролцогчдоо сонгож авсан гэдгээрээ энэ удаагийн дугаар онцлог, сонирхолтой, амьдралд ойр болж байна хэмээн үзэгчид ам сайтай байсан юм. Тэрбээр охиныхоо сургалтын төлбөрийг төлөх зорилгоор уг шоунд орж энэхүү зорилгодоо хүрэхийн сацуу ард түмний хайр хүндэтгэлийг хүлээгээд байгаа билээ.
Э.Бурам