ТТАХНЭ нь улсын хэмжээнд анхны ”Нойрны төв”-тэй болно

Хуучирсан мэдээ: 2017.11.22-нд нийтлэгдсэн

ТТАХНЭ нь улсын хэмжээнд анхны ”Нойрны төв”-тэй болно

ТТАХНЭ нь улсын хэмжээнд анхны ”Нойрны төв”-тэй болно

Монгол улсын хэмжээнд анх удаа “Нойрны төв” байгуулагдахаар боллоо. Манай улсын хувьд нойрны асуудалтай, нойрны эмгэгээс болж шаналж буй олон иргэд байдаг ч улсын хэмжээнд энэ талаар нарийн судалсан судалгаа байдаггүйгээс гадна тодорхой хийгддэг эмчилгээ ч ховор байдаг байна.

Удахгүй Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх Б блок ашиглалтад орохтой холбоотой хийгдэж буй томоохон ажлуудын нэг ийнхүү хэрэгжихээр боллоо.

Өнгөрсөн 08 дугаар сард Япон улсын Эхимэ их сургуулийн эмнэлгийн Нойрны эмчилгээний төв болон “Койкэ медикал” компанийн төлөөлөгчид Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг дээр хүрэлцэн ирж, хамтран ажиллахаар санал солилцож байсан билээ.

Өнөөдөр тус байгууллагуудын төлөөлөгчид болох Эхимэ их сургуулийн эмнэлгийн Нойрны эмчилгээний төвийн захирал Ясунари Ока, “Койкэ медикал” компанийн гадаад харилцааны менежер Масанори Такахаши, Техникийн хэлтсийн менежер Такааки Сато нар дахин хүрэлцэн ирж, албан ёсоор “Нойрны төв” байгуулж хамтран ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уг “Нойрны төв байгуулах төсөл” хэрэгжсэнээр хоёр тал цаашид сургалт зохион байгуулах, эмч, мэргэжилтнүүдийн чадварыг дээшлүүлэх, харилцан ашигтайгаар хамтран ажиллах зэрэг боломжууд бий болж байгаа юм.

Эх сурвалж: ТТАХНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж