Монгол улсын гадаад өр 1,375 сая доллараар өсчээ

Хуучирсан мэдээ: 2017.11.22-нд нийтлэгдсэн

Монгол улсын гадаад өр 1,375 сая доллараар өсчээ

Монгол улсын гадаад өр 1,375 сая доллараар өсчээ

Монголбанкнаас гаргасан энэ оны гуравдугаар улирлын эцсийн мэдээгээр Монгол Улсын нийт гадаад өрийн үлдэгдэл 26 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеийн гүйцэтгэлээс 1.375 сая ам.доллараар нэмэгджээ.

Салбараар нь авч үзвэл Засгийн газрын гадаад өр 1,341 сая ам.доллараар нэмэгдэж 6,241 сая ам.долларт хүрсэн бол Монголбанкны  гадаад өр 175 сая ам.доллараар өсч 1,904 сая ам.долларт хүрсэн байна.

Харин хувийн хэвшлийн салбарын гадаад өр өнгөрсөн оны мөн үеэс 143 сая ам.доллараар буурч 17,879 сая ам.доллартай тэнцсэн байна.

Зээл:

Хадгаламжийн байгууллагуудаас олгосон зээлийн үлдэгдэл жилийн өмнөхөөс 6.5 хувиар өссөн бол өмнөх сараас бага зэрэг буюу 0.3 хувиар буурч 13.4 их наяд төгрөг болжээ. Харин МИК-д шилжсэн зээлийн үлдэгдлийг оруулж тооцвол өмнөх сараас 122 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Өмнөх сартай харьцуулахад хувийн хэвшлийн зээлийн үлдэгдэл 30 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, иргэдийнх 58 тэрбум төгрөгөөр буурсан байна. Зээлийн 50 хувь нь аж ахуй нэгжид, 49 хувь нь иргэдэд олгогджээ.

Ипотек:

Нийт ипотекийн зээл 4217.7 тэрбум төгрөгт хүрсэн байна. Ипотекийн зээлийн 1.9 хувь нь чанаргүй гэсэн ангилалд багтаж байгаа бол 2.2 хувийг хугацаа хэтэрсэн зээл эзлэх болжээ.

Улсын хэмжээнд ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн тоо 92706-д хүрсэн байна.

Ипотекийн зээлийн үлдэгдлийн 89.7 хувь буюу 3785.2 тэрбум төгрөгөөр 80м2 хүртэлх талбай бүхий орон сууц худалдан авахад зарцуулагджээ.

Ипотекийн зээлтэй нийт зээлдэгчдийн тоо 92706 байгаагийн 64.6 хувь нь 2 сая хүртэлх төгрөгийн өрхийн орлоготой юм байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж