Дархан цаазат газарт үржүүлсэн 30 бизоныг байгальд тавив

Хуучирсан мэдээ: 2017.11.22-нд нийтлэгдсэн

Дархан цаазат газарт үржүүлсэн 30 бизоныг байгальд тавив

Дархан цаазат газарт үржүүлсэн 30 бизоныг байгальд тавив

Якутын “Тымпынай” дархан цаазат газарт үржүүлсэн бизон үхрүүдийг унаган байгальд тавьсан тухай Якутын Байгаль хамгаалахын сайд Сахамин Афанасьев РИА Новостид мэдээллээ. Бизонуудыг “Синяя” нэртэй байгалийн үзэсгэлэнт газар аваачсан байна. 

“Энэ газар жилийн ихэнх хэсэгт цасаар хучигдсан байдаг учраас бизонуудад байгальдаа дасан зохицоход ихээхэн дэмтэй байх болно. Хэдийгээр тэднийг байгальд тавьсан ч манай байгаль хамгаалагчид идэш тэжээлээр хангасаар байна. Ялангуяа бага насны бизонуудад сайн анхаарал тавина” гэж Сахамин Афанасьев ярьжээ.

Бизоныг ийнхүү тусгайлан үржүүлж байгаа нь Якутын төдийгүй Оросын ойн нөхөн сэргээлтэд чухал гэдгийг тэр онцолсон байна. Бизон үржүүлэх төслийг якутууд Канадын Элк-Айленд дархан цаазат газартай хамтран 2006 оноос хэрэгжүүлжээ. “Тымпынай”-гаас гадна “Усть-Буотама” гэдэг бас бизон үржүүлэх төсөл хэрэгжиж байна. 

Өнөөдрийн байдлаар Якутын бизоны тоо толгой 170-аар тоологдож байгаагийн 88 нь Якутад мэндэлжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж