Сүүлийн таван жилд замын цагдаагийн тоо илт цөөрчээ

Хуучирсан мэдээ: 2017.11.22-нд нийтлэгдсэн

Сүүлийн таван жилд замын цагдаагийн тоо илт цөөрчээ

Сүүлийн таван жилд замын цагдаагийн тоо илт цөөрчээ

ОХУ-ын Автомашины хяналтын газраас мэдээлснээр сүүлийн таван жилд замын цагдаа нарын тоо 22 хувиар цөөрчээ. Гэтэл энэ хугацаанд замын хөдөлгөөнд оролцож байгаа авто машины тоо 23 хувиар өссөн байна хэмээн ОХУ-ын Дотоод хэргийн яамны нэгдүгээр орлогч Александр Горовой ярьжээ.

“Сүүлийн таван жилд замын цагдаагийн бие бүрэлдэхүүн 31 мянган хүнээр буюу 22 хувиар цөөрсөн. Харин замын хөдөлгөөнд оролцох машины тоо 23 хувиар буюу 56.6 саяар нэмэгдсэн” гэж Александр Горовой Төрийн Думын хуралдаанд оролцохдоо мэдээллээ.

Замын цагдаа нар зарим газарт дутагдалтай хэвээр байгаа юм. Тухайлбал, Москва хотод шаардлагатай замын цагдаагийн орон тоо 45 хувиар дутуу байгаа аж. Энэ нь одоо ажиллаж буй замын цагдаагийн тоог хоёр дахин нэмэгдүүлнэ гэсэн үг юм. 

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж