ОХУ визний шинэ журам нэвтрүүллээ

Хуучирсан мэдээ: 2017.11.22-нд нийтлэгдсэн

ОХУ визний шинэ журам нэвтрүүллээ

ОХУ визний шинэ журам нэвтрүүллээ

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев визний шинэ журамд гарын үсэг зурлаа. Шинэ журам ОХУ-ын Засгийн газрын албан ёсны цахим хуудсанд Лхагва гаригт /2017.11.21/ тавигджээ. Шинэ журам нь түр оршин суухтай холбоотой, орох визний зохицуулалт юм.

2017 оны долдугаар сарын 7-нд батлагдсан хуулийг дагалдан шинэ журам гарч байгаа бөгөөд ОХУ-д түр оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн нэвтрэх виз авах ба энэ виз нь түр оршин суух хугацаанд л хүчин төгөлдөр, нэг удаагийнх байх ажээ.

Өмнө нь түр оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэнд дөрөв хүртэлх сарын визийг холбогдох ЭСЯ, Консулын газрууд олгож байсан. Харин одоо визний хугацааг түр оршин суух хугацаанаас хамаарч олгох юм байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж