“Монгол бахархлын өдөр”-ийн хүрээнд Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа ЭСЯ, Mongolian Community Organization хамтран “Миний эх орон” сэдэвтэй, Монголчуудын түүхэн ба өнөө цагийн ахуй, соёлыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг Монголчууддаа зориулан 2017 оны 11 сарын 18-20-ны өдрүүдэд John Keys Resource Centre-д байгууллаа.
Үзэсгэлэнг ЭСЯ-ны зөвлөх Л.Отгонбаяр нээж үг хэлэв. Мөн Британид амьдарч байгаа Монгол хүүхдүүдийг төлөөлөн Holland Park дунд сургуулийн сурагч О.Содмандах АУЗ Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгээс уншиж сонирхууллаа.
Эх сурвалж: ГХЯ