Чингэлтэй дүүрэг Өвөр байгалийн их сургуультай хамтарна

Хуучирсан мэдээ: 2017.11.22-нд нийтлэгдсэн

Чингэлтэй дүүрэг Өвөр байгалийн их сургуультай хамтарна

Чингэлтэй дүүрэг Өвөр байгалийн их сургуультай хамтарна

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв нь ОХУ-ын Өвөр байгалийн Их сургуультай сэргээн заслын тусламж үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохиролцож, хамтран ажиллах гэрээнд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гарын үсэг зурлаа.

Өвөр байгалийн их сургууль нь дэргэдээ сэргээн заслын тусламж үйлчилгээний төвтэй бөгөөд тус төвийн захирал С.Т.Кохан нь өнгөрсөн 10 дугаар сард Монголд зочилж, дүүргийн удирдлагуудтай уулзан санал танилцуулснаар ийнхүү хамтын ажиллагааны гэрээ байгуулагдаж байна.

Талууд үндсэн 2 чиглэлээр хамтран ажиллана. Үүнд:

  1. Боловсролын хүрээнд
  • Боловсролын хамтарсан хөтөлбөрүүдэд мэргэжилтнүүдийг оролцуулах
  • Курс сургалт, хамтарсан сургалтуудын хөтөлбөр боловсруулах, зохион байгуулах
  • Харилцан мэргэжилтэн солилцох
  1. Шинжлэх ухаан, технологи, инновацийн хүрээнд
  • Шинжлэх ухаан, практикийн хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлэх
  • Талуудаас зохион байгуулж буй эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлэх

Гэрээг дүүргийн Засаг даргыг төлөөлж Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Ням-Очир тэргүүтэй албаны хүмүүс Чита мужид очин албан ёсоор баталгаажуулсан. Энэ үеэр Өвөр байгалийн их сургуулийн захирал С.А.Ивановт дүүргийн 25 жилийн ойн медаль, Засаг даргын Талархлын захидлыг гардуулан өглөө. Мөн С.Т.Коханыг Монгол Оросын найрамдлын нийгэмлэгийн 70 жилийн ойн медалиар шагнаж урамшууллаа.

Өвөр байгалийн их сургуулийн захирал С.А.Иванов Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатад талархаж буйгаа илэрхийлэн Талархлын захидал, гарын бэлэг гардуулан илгээснийг төлөөлөгчид гардуулан өглөө.

Эх сурвалж: ЧД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж