Японы гүнжийн хуримын товыг зарлалаа

Хуучирсан мэдээ: 2017.11.22-нд нийтлэгдсэн

Японы гүнжийн хуримын товыг зарлалаа

Японы гүнжийн хуримын товыг зарлалаа

Японы Эзэн хааны гэр бүлийн асуудал эрхэлсэн агентлагаас Эзэн хаан Акихитогийн ууган охин Мако гүнжийн хуримын товыг зарлалаа.  Хуримын ёслолыг 2018 оны арваннэгдүгээр сарын 4-нд Токио хотын Эзэн хааны нэрэмжит зочид буудалд зохион байгуулах гэнэ. Гүнжийн сүйт хархүү нь оюутан ахуйдаа танилцсан Кей Комуро гэгч юм. Мако гүнж энгийн хүнтэй гэрлэхээр шийдэж, гүнжийн хэргэмээсээ татгалзсан билээ.

Хуримын ёслолоос өмнө хосууд ирэх гуравдугаар сарын 4-нд “Носаи но Ги” гэж нэрлэдэг Японы уламжлалт ёс жаягийн дагуу сүй тавих ёслол үйлдэх аж. Сүйт хархүү Комуро хуулийн фирмд ажилладаг тул түүний ажлын зав чөлөөнд тохируулж ёслолыг ням гаригт зохион байгуулахаар болсон гэнэ.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж