Өнөөдөр Засгийн газар хуралдахгүй

Хуучирсан мэдээ: 2017.11.22-нд нийтлэгдсэн

Өнөөдөр Засгийн газар хуралдахгүй

Өнөөдөр Засгийн газар хуралдахгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоног бүрийн лхагва гаригт болдог. Харин өнөөдөр эрх баригч МАН-ын Их хурал болж байгаатай холбогдуулан Засгийн газрын хуралдааныг түр хойшлуулжээ.

МАН-ын Их хурал энэ долоо хоногийн даваа гаригаас эхлэн хуралдсан. Өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнгөрсөн өдрүүдэд намын дүрэм, мөрийн хөтөлбөрөө шинэчилж, намын даргаа сонгосон. Харин өнөөдөр Бага хурал, Хяналтын ерөнхий хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Т.НОМИН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж