129-р цэцэрлэгийн эрхлэгч  Ө.Алдармаа 24,5 сая төгрөг завшсан уу ?

Хуучирсан мэдээ: 2017.11.22-нд нийтлэгдсэн

129-р цэцэрлэгийн эрхлэгч  Ө.Алдармаа 24,5 сая төгрөг завшсан уу ?

129-р цэцэрлэгийн эрхлэгч  Ө.Алдармаа 24,5 сая төгрөг завшсан уу ?

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 129-р цэцэрлэгээс  халагдсан гэх  хоёр багш болон эцэг эхийн төлөөллүүд өнөөдөр /2017.11.22/ мэдээлэл хийлээ. Тэд тус цэцэрлэгийн эрхлэгч Ө.Алдармаагийн хууль бус үйлдлийн талаар олон нийтэд дэлгэхийн тулд энэхүү хэвлэлийн бага хурлыг зарласан гэв. Тодруулбал, тус цэцэрлэгийн  эрхлэгч Ө.Алдармааг  яаралтай сольж өгөхийг хүсэж Боловсролын яам болон Нийслэлийн боловсролын газар, АТГ /Авлигатай тэмцэх газар/-т хандаж байгаа юм байна.

                                        Ж.Энхжаргал: Хамаатан саднаараа цэцэрлэгийг дүүргэж байна

Хурлын үеэр өнгөрсөн есдүгээр сард ажлаас халагдсан Ж.Энхжаргал багш “Ө.Алдармаа нь сургуулийн өмнөх боловсролын салбарт хэдэн жил ажиллаж байгаа нь мэдэгддэггүй. Манай цэцэрлэгт ирээд гурван жил ажиллаж байгаа. Энэ хугацаандаа багш болон хүүхдүүдийн эрхийг зөрчсөн хууль бус үйлдлүүд багагүй гаргасан. Жил бүр эцэг эхээс засвар хийх нэрийдлээр мөнгө авдаг. Гэсэн ч хийсэн засвар байдаггүй. Мөн багш, ажилчдыг хууль бусаар ажлаас нь чөлөөлж ажлын байр гаргаж өөрийн ах дүү хамаатан саднаараа цэцэрлэгийг дүүргэж байна. Улаан-Үүд рүү ажилчид болон ах дүү хамаатан саднуудаа авч явсан. Энэ үедээ бүх тогооч нарыг авч явснаас болж коридор цэвэрлэдэг үйлчлэгч, өөрийнх нь нарийн бичиг болон эмчийн албан тушаал хашдаг Мядагмаа гэдэг хүн, гал тогооны сав угаагч нар хүүхдүүдэд хоол хийж өгсөн. Ингэхдээ хийсэн хоол нь түүхий байсан гэх асуудал гарсан. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд 30 хүүхэд суралцдаг хувилуур сургалт байдгийг тарааж, ангийг нь хаасан. Дуу хөгжмийн багшийг ажлаас нь халаад хувилуур бүлгийн багшийг дуу хөгжмийн багшаар тавьсан. Ингээд өөрийнхөө танил талыг нөгөө бүлгийн багшаар тавиад хувилуур сургалтад явж байсан 30 хүүхдийг бусад бүлгүүд рүү тав, таваар нь хувааж, 65 хүүхэдтэй ангийг 70 хүүхэдтэй болгож хууль бус үйлдэл хийсэн.

Төрсөн дүү, хүүхэд чинь яагаад ажиллаж байгааг асуухад намайг бусармаг үгээр дайрч, есдүгээр сарын 8-нд ажлаас халсан. Би энэ цэцэрлэгт 24 жил ажиллаж, Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсан хүн. Багш нарт илүү цаг бодоод цалингаас нь мөнгийг нь гаргаж авдаг. Мөн үр дүн, ур чадварын мөнгийг илүү бичиж дундаас нь гаргаж авч хувьдаа ашигладаг. АТГ-аас 24,5 сая төгрөг идэж уусан гэдгийг нь тогтоосон” гэв

Ө.Алдармаа эрхлэгчийг сольж өгөөч гэх хүсэлтийг эцэг эхийн төлөөллөөс гаргаж тавьж байна. Нийтдээ 500 гаруй эцэг эхчүүд гарын үсэг зурсан байна.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж