Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын дунд үүссэн маргаанаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат гэрчээр дуудагдан мэдүүлэг өгчээ.
Тэрбээр энэ тухай “Миний өрөөнд болсон асуудлаар хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн. Гэрчийн мэдүүлэг надаас авсан. Тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэх тайлбар хийгээд байна. Дээрх маргаантай холбоотойгоор УИХ-ын гишүүн Л.Болд мөн гэрч болоод буй.
Г.ХОРОЛ