УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдах товтой байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс цуцлагджээ.
МАН-ын Их хурал өнөөдөр үргэлжлэн хуралдаж байгаагаас ийнхүү гишүүдийн ирц бүрдэхгүйд хүрчээ.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарын өргөн мэдүүлсэн Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Стандартчилал техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төслийг тус бүр хэлэлцэхээр төлөвлөөд байв.
Г.ХОРОЛ