Капитрон банкны 16 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Долоо хоног бүр нэг саятан” картын урамшуулалт хөтөлбөр амжилттай үргэлжилж байна.
Энэхүү хөтөлбөрийн 3 дахь азтанг 2017 оны 11-р сарын 20-ны өдрийн 13.00 цагт Капитрон банкны пэйж хуудсаар шууд тодруулсан бөгөөд энэ удаагийн 1 сая төгрөгийн азтанаар Капитрон банкны Өмнөговь салбарын харилцагч Ц.Жавзансүрэн тодорлоо.
Азтан Ц.Жавзансүрэнд Капитрон банкны Өмнөговь салбарын захирал С.Мятавдорж урамшууллын батламжийг гардуулан өгч, баяр хүргэлээ. /“Долоо хоног бүр нэг саятан” картын урамшуулалт хөтөлбөрийн 3 дахь долоо хоногийн азтаны тохирлын бичлэгийг https://www.facebook.com/CapitronBank/videos/1448256975291276/ – с үзнэ үү./
“Долоо хоног бүр нэг саятан” урамшууллын хөтөлбөр 2017.11.06 – 2017.12.18 – ны өдөр хүртэлх хугацаанд явагдана. Нийт 7 долоо хоногийн турш 7 саятанг тодруулж, 7 дахь долоо хоногт урамшуулалд оролцогчдын дундаас нэг Супер азтанг тодруулна. Супер шагнал “Хосоороо АВАТАР аялалаар аялах эрх”-ийн эзэд болж, хэзээ ч мартагдашгүй гайхалтай аялалыг өнгөрүүлэх юм.
Капитрон банкны картаараа гүйлгээ хийснээр эсвэл Капитрон банкны картыг шинээр нээлгэснээр хүн бүр энэхүү хөтөлбөрт хамрагдах эрхтэй болох юм. /Та картын урамшуулалт хөтөлбөрт хэрхэн оролцох талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://www.capitronbank.mn/mn/about-us/about-bank/news/39 – аас үзнэ үү.
“Долоо хоног бүр нэг саятан” картын урамшуулалт хөтөлбөрийн 4 дэх долоо хоногийн тохирлын азтаныг 2017.11.27-ны өдрийн Даваа гаригийн 13.30 цагаас Капитрон Банкны www.facebook.com/CapitronBank/ Facebook хуудсаар LIVE хийж шууд тодруулна.
Эрхэм таныг азын тэнгэр ивээх болтугай!