Цагдаагийн ерөнхий газрын Санхүү хангамжийн газраас алба хаагчдаа томуугийн вакцинд хамруулжээ. Томуугийн вакцинд Замын цагдаагийн албаны 13 хэлтсийн 218 алба хаагчид үнэ төлбөргүй хамрагдсан байна. Томуугийн вакциныг хийлгэснээс хойш хоёр долоо хоногийн дараа дархлаа тогтож, нэг жилийн турш ханиад томуунаас хамгаалах ба хүндрэх, томуугаар өвчилсний дараа бусдад халдаах эрсдэлийг бууруулах үр дүнтэй арга юм.
Б.БАТ
Холбоотой мэдээ