“Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахын төрсөн дүү С.Амарбаясгалантыг ‘Хатариш’ Амараа гэх нэрээрээ урлагийнханд танигдсан.
2012 онд дуучин Т.Номин буюу Минотой хамтран гаргасан Буриад ардын дуу ‘Хатариш’ дуу нь тухайн үедээ хит болж байлаа. “Хатариш” дууг хүмүүс сонсох болов уу гэж их санаа зовж байсан. Тэгтэл уулзсан хүн болгон л үзсэн, сонссон гээд ярьж байсан. Хүмүүст гайгүй хүрсэн юм болов уу гэж боддог” хэмээн ярилцлага өгч байсан тэрбээр дахин уран бүтээл хийлгүй усанд хаясан чулуу мэт алга болсон нь ийм учиртай аж. Тэрбээр АНУ-д амьдарч байгаад иржээ.
Нэгэн ярилцлагадаа Амараа “Холливудын тулаант киноны од Стивен Сигалын эхнэр Г.Эрдэнэтуяа манай аавын ууган шавь. Г.Эрдэнэтуяа эгчтэй төрсөн дүү шиг нь дотно байдаг” хэмээн ярьж байсан удаатай. Стивен Сигал, Монголд ирэхдээ С.Амарбаясгалантын аав дээр ирдэг аж. Хатариш Амараа нилээдгүй жин нэмж, овор суусан харагдана.
Э.Бурам