‘Зууны манлай’ уртын дуучин Ж.Дорждагвын нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаанаас оюутан ахуйдаа “Гран при” шагнал хүртэж, уран бүтээлийн замналаа эхлүүлсэн “Монгол туургатан” театрын гоцлол дуучин Н.Аясууг өнөө цагийн Норовбанзад хэмээн урлагийнхан үнэлдэг.
‘Сарны чулуу’ дуу бүжгийн чуулга, ‘Монгол туургатан’ театраар овоглон талын нүүдэлчдийн аялгууг хилийн чанадад таниулсаар ирсэн уртын дуучин Н.Аясуу эх орондоо анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. Түүний тоглолтод Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын оркестр, бүжигчид, “Монгол туургатан” театрын уран бүтээлчид, гавьяат жүжигчин, дуучин С.Вандан, Д.Дуламсүрэн, Соёлын гавьяат зүтгэлтэн, улсын начин С.Эрхэмбаяр, Улсын филармонийн гоцлол дуучин С.Баттулга, “Ice top” хамтлагийн дуучин “Iсe cool”, “Эрх чөлөө” хамтлаг болон хамтран дуулсан нэгэн үеийн уран бүтээлчид оролцож, ая дуугаа өргөх гэнэ.
А.Сүрэн