БНХАУ-д цахирмаа цэцэгсийн “чуулган” боллоо. Тав дахь удаагаа болж байгаа тус цэцэгсийн “чуулган” Фүжянь мужийн Ляньчэн шяньд зохион байгуулагджээ. Өчигдөр нээлтээ хийсэн цахирмаа цэцэгсийн эл үзэсгэлэн зургаан хоног үргэлжлэх юм. Энэ үеэр нийт 24 төрлийн 1200 ховор цахирмаа цэцгийг дэлгэсэн байна.
Сонирхуулахад, цахирмаа нь цэцгийн хаан гэгддэг. Байгаа газартаа амьдралын баяр баясгалан бэлэглэдэг, хүнийг сэтгэлийн хямралд орохоос сэргийлдэг гэж үздэг аж.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ