МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг өнөөдөр /2017.11.22/ сонгоно. Энэ өрсөлдөөнд Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон нэрээ дэвшүүлэхээр болжээ. МАН-ын дүрэмд зааснаар Ерөнхий нарийн бичгийн даргыг намын дарга санал болгодог. МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд одоогийн Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг улираах хүсэлтэй байгаа гэх мэдээлэл байна.
Тиймээс Ж.Цолмон гишүүн заалнаас нэр дэвших бололтой.
Гэхдээ МАН-ын дарга М.Энхболд ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаны хариуцлагаа хүлээж, намын даргаасаа чөлөөлөгдсөн байтал сонгуулийн штабыг удирдаж ажиллан, нэр дэвшигчээ унагасан Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хариуцлага хүлээхгүй үлдвэл МАН дотор “зодоон” гарах магадлалтай гэж үзэх хүмүүс байна. МАН-ын Их хурлаас Бага хурлын гишүүдийг сонгосны дараа Бага хурал эхэлж, ерөнхий нарийн бичгийн даргыг тодруулах юм.
Г.ХОРОЛ