“Боловсрол суваг” телевизийн уран бүтээлчид ээлжит шинэхэн төслөө танилцуулсан нь охидын хамтлаг ‘төрүүлэх’ зорилготой “Оддын академи” шоу нэвтрүүлэг. Дэлхийн 44 оронд “Эндемол Шайн” группийн албан ёсны эрхтэйгээр зохион байгуулдаг тус шоу нэвтрүүлэг нь дуулах хүсэлтэй сая сая залуусын мөрөөдлийг биелүүлэх гарц болдгоороо онцлогтой.
Тэгвэл Монгол дахь “Оддын академи” шоуг “UB Comedy Club”-ын инээдмийн шоуны Батаа, Амараа нар хөтлөхөөр болжээ. Энэ шоуны шүүгчээр “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, “Киви” хамтлагийн дуучин Ц.Намуун, реппер Big Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ, урлаг судлаач Б.Наранзун нар ажиллах ажиллахаар болсон билээ.
Дашрамд сонирхуулахад, “Оддын академи” шоуны анхны дугаар өнөө орой 21:00 цагаас “Боловсрол суваг” телевизийн дэлгэцнээ гарах бөгөөд шилдэг 12 оролцогчид ая дуугаа өргөх аж.
А.Сүрэн