Эх, хүүхдийн эндэгдэл өмнөх оныхоос 16.9 хувиар буурчээ.

Хуучирсан мэдээ: 2017.11.22-нд нийтлэгдсэн

Эх, хүүхдийн эндэгдэл өмнөх оныхоос 16.9 хувиар буурчээ.

Эх, хүүхдийн эндэгдэл өмнөх оныхоос 16.9 хувиар буурчээ.

Сүүлийн гурван жилийн хугацаанд эх хүүхдийн эндэгдэл гэх асуудал нийгмийн сэтгэлзүйг эмзэглүүлэх боллоо. Ээжүүд эмнэлэгт  оройтож хандах,  эмч мэргэжилтний хариуцлагагүй байдлаас болж эх хүүхдийн эндэгдэлд өртдөг аж.

Эх хүүхдийн эндэгдлийг бууруулах үндэсний зөвлөгөөнийг  Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/, Эрүүл мэндийн яам хамтран өнөөдөр /2017.11.22/ зохион байгуулж байна.  Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Сергей Диордица нар ирсэн байлаа.

Үндэсний зөвлөгөөнийг  зохион байгуулснаар  эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүд хоорондоо харилцан туршлага солилцох, цаашид хэрэгжүүлэх ажлын санал зэрэг нь энэхүү хурлаас гарч ирдэг аж. Хэлэлцүүлэгт эмнэлгийн мэргэжилтнүүд, багш эрдэмтэд, аймгийн засаг дарга, засаг даргын орлогч, төрийн бус байгууллагын төлөөлөл болох  100 гаруй  хүн ирлээ. Эрүүл мэндийн яамдын эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн  бодлогын арга хэмжээний  үр дүнд тав хүртлэх насны хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөд  2015 оны арван сарын байдлаар 17.9 байсан бол 2016 онд 21.3 болж өсчээ. Харин 2017 оны аравдугаар сарын байдлаар 19.9 болж буурчээ.

Тэд хэлэлцүүлгийн үеэр  эмч мэргэжилтнүүдийн чадварыг дээшлүүлэхээр эмч, сувилагч, мэс заслын баг хамт олонтой нь гадаад улс руу нэг сарын сургалтад явуулах зэргээр анхаарч ажиллаж байгааг онцлов.

Эрүүл мэндийн дэд сайд  Л.Бямбасүрэн  “Сүүлийн таван жил эх, хүүхэд  эндэхэд нөлөөлсөн хүчин зүйлсийн судалгааг авч нэгтгээд товхимол гаргалаа. Өмнөх гашуун  туршлагаасаа сургамж авч, дараа нь алдаа гаргахгүй байх тал дээр энэхүү судалгааны ном эмч мэргэжилтнүүдэд их тус болно. Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр эмч мэргэжилтнүүдээ сургах, хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй байна.  Эрүүл мэндийн салбар байдгаараа хичээж ажилласан ч иргэд нь эрүүл мэндийн боловсрол муутай байвал үр дүн гарахгүй. Эрүүл мэндийн боловсрол олгох хичээлийг сургуулиудад  оруулахгүй байсныг,  Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулахаар болсон. Хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд их анхаарч ажиллаж байна” гэлээ.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат ‘Эх яагаад эндэв’, ‘Хүүхэд ягаад эндэв’ гэсэн судалгааг  таван жилийн хугацаанд хийж, гэнэ чиглэлийн сургалтууд явуулсан нь үр дүнгээ өгч байна. Эхийн эндэгдлийн тохиолдол өмнөх оны мөн энэ үетэй харьцуулахад 15 тохиолдлоор, нярайн эндэгдэл 81 тохиолдлоор, тав хүртэлх  насны хүүхдийн  эндэгдэл 372 тохиолдлоор буурсан. Эх нярай  хүүхдийн эдгээр эндэгдлүүдийн дийлэнх нь урьдчилан сэргийлэх боломжтой эндэгдлүүд байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна. Тухайлбал, эх эмнэлэгт оройтож хандах, эмч мэргэжилтнүүдийн хариуцлагагүй байдал зэргээс үүдэж эх хүүхэд эндэж байна. Иймээс  эх барих, нярай, хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээнд анхаарч, стандарт журмыг дагаж чанд мөрдөж ажиллах шаардлагатай” гэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж