БНХАУ зөөгч пуужингийн судалгаа хийж эхэлсний 60 жилийн ой өнгөрсөн Пүрэв гаригт тохиожээ. Энэ үйл явдлыг тохиолдуулан тус улс сансрын тээврийн ирээдүйн төлөвлөгөөгөө танилцуулсан байна. Тухайлбал, 2020 он гэхэд бага өртөгтэй дунд оврын зөөгч пуужин “Чанжэн 8”-ыг анх удаа амжилттай хөөргөн, пуужинг ухаалаг болгон өөрчлөх аж. Мөн 2025 оноос дахин ашиглах боломжтой тойрог замын тээвэрлэгч төхөөрөмжийн судалгааг бий болгон, тойрог замын сансрын аяллыг бодит болгоно. Харин 2030 оноос хүнд даацын зөөгч пуужинг хөөргөх бол 2035 оноос зөөгч пуужинг бүхэлд нь дахин ашиглана. Түүнчлэн өндөр үзүүлэлттэй сансрын тээврийн системийг өргөн хүрээнд хэрэглэх гэнэ.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ