Хойдын цэргийн оргосон бичлэгийг дэлгэлээ

Хуучирсан мэдээ: 2017.11.22-нд нийтлэгдсэн

Хойдын цэргийн оргосон бичлэгийг дэлгэлээ

Хойдын цэргийн оргосон бичлэгийг дэлгэлээ

Хойд ба Өмнөд Солонгосын хилийн цэрэггүй бүсээр дамжин  оргосон умардын цэргийн бичлэгийг Өмнөд Солонгос дахь НҮБ-ын цэргийн командлалаас ил болгожээ.

Долоон минут үргэлжлэх бичлэгт арваннэгдүгээр сарын 13-ний өдөр “эвлэрэх тосгон”-ы харуулын хамгаалалтын хэсэгт чухам юу болсныг тодорхой үзүүлсэн байв.

Хойд Солонгосын харуулууд оргосон цэргийн араас хөөж явахдаа  хоёр улсын1953 онд байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг зөрчиж, хилийн шугам давсныг НҮБ-ын цэргийн командлалаас мэдэгджээ. Тодруулбал, Хойд Солонгосын цэрэг хилийн шугамд гал нээсэн нь дээрх хэлэлцээрийг зөрчсөн үйлдэл юм.

Өөр нэгэн дүрс бичлэгт умардын шархадсан цэрэг рүү Өмнөд Солонгосын хилийн цэргийн гурван албан хаагч мөлхөж хүрч, түүнийг авчирч буй хэсгийг үзүүлсэн байна.

НҮБ-ын цэргийн командлагч, генерал Винсент К. Брукс өмнөдийн цэргийнхний энэ үйлдлийг цагаа олсон ажиллагаа гэж сайшаажээ.

Гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн үйлдлийн хариуд НҮБ-ын цэргийн командлалаас Хойд Солонгосын талд мэдэгдэл хүргүүлж, энэ асуудлаар уулзалт зохион байгуулахыг хүссэн талаар Йонхап агентлаг мэдээлсэн байна.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж