Сураггүй болсон шумбагчийн хүчилтөрөгчийн нөөц дуусах эрсдэл үүсжээ

Хуучирсан мэдээ: 2017.11.22-нд нийтлэгдсэн

Сураггүй болсон шумбагчийн хүчилтөрөгчийн нөөц дуусах эрсдэл үүсжээ

Сураггүй болсон шумбагчийн хүчилтөрөгчийн нөөц дуусах эрсдэл үүсжээ

44 гишүүнтэй Аргентины шумбагч хөлгөөс сураг тасарснаас хойш бүтэн долоо хоног өнгөрч, эрлийн ажиллагаа мухардаж эхэлжээ.  Шумбагч хөлөг дээрх хүчилтөрөгчийн хэмжээ дуусаж байгаа хэдий ч хөлгийн багийн гишүүдийн ар гэрийнхэн итгэл найдвараа алдаагүй байна.

“АРА Сан Хуан” шумбагч хөлөг хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт Атлантын өмнөд эргээс буцах үедээ зай хураагуурт доголдол гарсан тухай мэдээлснээс хойш сураг тасарсан юм.

Шумбагч хөлгийг хайх өргөн хүрээтэй эрлийн ажиллагаанд Бразил, АНУ, Их Британийн тэнгисийн цэргийн хүчин дэмжлэг үзүүлж байгаа хэдий ч одоогоор ямар ч сураг гаргаж чадаагүй байна.

Аргентины тэнгисийн цэргийн албанаас мэдээлснээр шумбагч хөлөг жирийн нөхцөлд 90 хоног аялах түлшний нөөцтэйгөөс гадна шумбагч дээрх хоол хүнсний нөөц багийн гишүүдэд нэг сар далайд аялахад хангалттай хүрэх гэнэ.

Гэвч дахин цэнэглэх шаардлагатай хүчил төрөгчийн баллон долоо хоногийн нөөцтэй тул багийн  гишүүд хүчилтөрөгчийн дутагдалд орох аюул байгаа юм.

АНУ-ын тэнгисийн цэргийн хүчнээс Аргентины шумбагч хөлгийн эрлийн ажиллагаанд зориулж тэнгисийн ёроолын зургийг авах боломжтой “Side Scan Sonar” төхөөрөмж суурилуулсан автомат жолоодлоготой шумбагчийг илгээсэн байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж