Д.Эрдэнэбат бүлгийн дарга биш бүлэглэлийн гишүүн болсон

Хуучирсан мэдээ: 2017.11.22-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбат бүлгийн дарга биш бүлэглэлийн гишүүн болсон

Д.Эрдэнэбат бүлгийн дарга биш бүлэглэлийн гишүүн болсон

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын эсрэг байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр “Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын асуудлаар нийтийн сонсгол явуулахыг дэмжсэн гишүүд нэмэгдсээр байна. Нийтийн сонсголыг энэ долоо хоногт явуулах ёстой гэсэн шийдвэрийг Ардчилсан намын бүлэг гаргасан. Манай цензуртай байгууллагын дарга Цензургүй ярианд орохдоо гүтгэлэг тараасан. Миний хоёр ахыг надтай хамт гүтгэсэн. 

Бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөнд болсон явдлын талаар мөн л гүтгэсэн. Би хуульч хүн, миний амнаас “ална” гэдэг үг гарч байгаагүй. Энэ гүтгэлгийг нээлттэй сонсголын үед баримттай гаргаж тавина. Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Б.Хурцтай эвлэр гэж Л.Болд бид хоёрт тулгасан. Б.Хурц 2020 оноос манай намаас нэр дэвшинэ, дэмжиж ажиллаарай” гэсэн. Би хариуд нь гэмт хэргийн шинжтэй нууц материалаа ил болгож, улстөрчдийг айлгахаа боль гэж хэлсэн. Б.Хурц сандал дээр сууж байсан учраас би нөхрийн ёсоор гуя дээр нь гараа тавьж мэндэлсэн. Тийм л юм болсон. 

Дараа нь бүлгийн дарга Д.Эрдэнэбат Б.Хурц хоёр цагдаа дээр мэдүүлгээ нэгтгэсэн. Ер нь Д.Эрдэнэбат бүлэглэлийн гишүүн болсон гэдэг нь харагдаж байна. Энэ тухай би бүлгийн хурал дээр ярьсан. Цаашид бүлгийн дарга байх уу, бүлэглэлийн гишүүн байх уу гэдгээ шийдэх ёстой” гэв.

Мөн түүнчлэн Б.Хурцын найз н.Биндэръяа гэдэг бүсгүй С.Ганбаатарын 50 сая вон авах үед гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэв. 
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь, болон С.Зоригийн хэрэгтэй холбоотой асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой байр суурь нэгдэж байгаа гэсэн юм. 

Т.НОМИН 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж