БНСУ-ын Пусан хотын нэгэн иргэн феррари маркийн автомашин руу архины шил чулуудсанаас болж 20 сая воны төлбөрт унажээ.
Пусан хотын Хэундэгу дүүргийн цагдаагийн газраас мэдээлснээр хэрэгтэн зургадугаар сарын 16-ны өдөр нэгэн рестораны гадна найзтайгаа архи ууж суухад нь хохирогч феррари машиндаа хөгжмөө чангаар хангинуулан ирж зогсжээ. Энэ үед тав тухыг нь алдагдуулсанд эгдүүцсэн хэрэгтэн хохирогчийн 500 сая воны (455,400 ам.доллар) үнэтэй феррари машин руу архины шилээ чулуудаж орхисонд машины салхины шилийг хагалчихжээ. Феррари машинтай хохирогч хэрэгтнийг хайж очсонд тэрбээр юу ч мэдээгүй царайлан зугтсан гэнэ. Харин хохирогч гэмт этгээдийг камерын бичлэгээс олж, цагдаад мэдээлжээ.
Хэрэгтнийг санамсаргүйгээр бусдын өмч хөрөнгөд хохирол учруулсан хэмээн 20 сая воны төлбөр ноогдуулсан гэнэ.