Энэтхэгийн улстөрч Болливуудын жүжигчний амь насанд заналхийлэв

Хуучирсан мэдээ: 2017.11.22-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн улстөрч Болливуудын жүжигчний амь насанд заналхийлэв

Энэтхэгийн улстөрч Болливуудын жүжигчний амь насанд заналхийлэв

Болливуудын жүжигчин бүсгүйн амь насанд аюул заналхийлснээс болж продюсерүүд шинэ киноны нээлтийн товыг хойшлуулжээ.

“Padmavati’ хэмээх түүхэн уран сайхны кинонд Хинди шашны нэгэн домгийн хатан хаан болон Исламын байлдан эзлэгч Султаны романтик харилцааг дүрсэлсэн тухай цуурхал тарснаас шашны хэт туйлшрагчид хилэгнэж байгаа гэнэ.  Хинди шашны хэт туйлшрагчдын зүгээс гол дүрийн жүжигчин бүсгүйг чиглэсэн  гутаан доромжилж, айлган сүрдүүлсэн кампанит ажил эрчимжиж эхэлжээ. Тэр бүү хэл Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модигийн эрх баригч Бхаратия жаната намын гишүүн Сураж Пал Аму жүжигчин бүсгүйн толгойг авчирсан хүнд 1.6 сая  ам.долларын шагнал амласан нь бүр ч илүү дуулиан шуугиан тариад байгаа юм.

Олон нийтийн зүгээс улс төрчийг хүний амь насанд заналхийлэхээ зогсоохыг шаарджээ. Энэтхэгийн алдартай кино жүжигчин Дипика Падуконе энэ байдлаас болж бие хамгаалагчдынхаа орон тоог нэмсэн  гэнэ. Киноны уран бүтээлчид хэдийгээр кинонд шашны туйлшрагчдын ярьж байгаа шиг үйл явдал гарахгүй гэж мэдэгдсэн ч киног дэлгэцэнд гаргахыг эсэргүүцэж, уран бүтээлчдийг айлган сүрдүүлэх нь зогсохгүй байгаа ажээ.

“Viacom18 Motion Pictures” киноны нээлтийг арванхоёрдугаар сарын нэгэнд хийхээр төлөвлөж байсан ч ийнхүү хойшлуулахаас аргагүй болсон байна. Эрх баригч намын удирддаг Мадхья Прадеш мужийн амбан захирагч киноны гутамшигтай хэсгийг хасахаас нааш киног мужид гаргахгүй хэмээн уран бүтээлчдэд анхааруулжээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж