Их Британын иргэн Стив Нэш Эдвард Архангай аймгийн Хангай сумын Тэрх багийн нутагт амь насаа алдсан хэрэг 2016 оны есдүгээр сард гарсан. Уг хэргийг тус аймгийн харьяат 34 настай, эрэгтэй Г шунахайн сэдлээр үйлдсэн болохыг цагдаагийн байгууллага тогтоосон юм.
Хэргийг шүүх хурал Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд 2017 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр болсон байна. Шүүхээс гадаадын иргэний амь насыг хөнөөсөн Г-д чанга дэглэмтэй хорих ангид 16 жилийн ял эдлүүлэх шийдвэр гаргасныг Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын дарга Н.Ганбат мэдээлэв.
Гэмт этгээд нь 2014 онд Эрүүгийн хуулийн 145.1-д заасан хэрэгт шалгагдаж байсан бол 2016 онд мөн 145, 146 дугаар зүйл ангиар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож шүүхээс нэг жилийн тэнсэн харгалзах ял авч байсан аж.
Д.УУДАМ