Явган зорчигч мөргөөд зугтсан согтуу жолооч онхолджээ

Хуучирсан мэдээ: 2017.11.22-нд нийтлэгдсэн

Явган зорчигч мөргөөд зугтсан согтуу жолооч онхолджээ

Явган зорчигч мөргөөд зугтсан согтуу жолооч онхолджээ

Баянзүрх дүүргийн 23-р хороо Хужирбулангийн замд  улсын дугаар тодорхойгүй автомашин явган зорчигчийг мөргөж гэмтээгээд зугтсан хэрэг өчигдөр/2017.11.21/ гарчээ.  Хохирогч нь  Өвөрхангай аймаг харьяат 22 настай эрэгтэй байсан аж.  Осол гаргасан жолооч зугтаж яваад Баянзүрх дүүргийн 20-р хороо Гачуурт тосгоны Баяндөхөмийн гүүрэн дээр онхолджээ. Тэрбээр онхолдсон автомашинаа орхин мөн л зугтсан байна.  Харин цагдаагийн албан хаагчид түргэн шуурхай ажиллаж, осол гаргасан “toyota prius-10” маркийн автомашины жолооч Г-г барихад согтуугаар тээврийн хэрэгсэл барих үедээ  хэрэг үйлдэж, зугтаасан болохыг илрүүлэн шалгаж байна

Үүнээс гадна нас тогтсон хоёр эрэгтэй согтуу үедээ хулгай хийснийг цагдаа нар илрүүлэн шалгаж байна.

Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах  байрны 6 давхарт байрлуулсан хяналтын камерыг хулгайлсан хүнийг барьчихлаа гэх иргэний гомдлын дагуу Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтсийн цагдаа нар шалгахад Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд суух 40 настай эрэгтэй Б нь согтуу үедээ хулгайлсан байжээ.  

Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хороо,  Баянхошууны тойргийн автобусны буудал дээр  автомашинаа  хулгайд алдсан хэрэг гарчээ. Дуудлагын дагуу хэргийг шалгахад,  иргэн А-гийн асаалттай орхисон “honda Fit” маркийн машиныг 43 настай иргэн А согтуу үедээ хулгайлсныг илрүүлэн барьжээ.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж