Мандал сумын сургууль, цэцэрлэгийг тав хоног хаалаа

Хуучирсан мэдээ: 2017.11.22-нд нийтлэгдсэн

Мандал сумын сургууль, цэцэрлэгийг тав хоног хаалаа

Мандал сумын сургууль, цэцэрлэгийг тав хоног хаалаа

Сэлэнгэ аймгийн Мандал суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан тул хорио цээрийн дэглэм тогтоогоод зургаа хонож байна. Үүнтэй холбоотойгоор тус сумын цэцэрлэг, сургуулийн хичээлийг арваннэгдүгээр сарын 20-24 ний өдрүүдэд түр хугацаагаар хаах шийдвэрийг салбарын сайд нь гаргажээ.

Тус сумын иргэн Д-ийн таван үхэр шүлхийгээр өвчилсөн нь шинжилгээний хариугаар баталгаажсаны дараа сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон юм. Одоогоор есөн айлын, шүлхийгээр өвчилсөн 120 үхрийг устгаж, 7156 үхэр, 1041 гахай, нэг ямаа, нийт 8198 мал, амьтныг вакцинжуулж, 1280 ам метр талбайг ариутган халдваргүйжүүлсэн байна.

Улсын Онцгой комиссоос Улаанбаатар-Дархан-Сүхбаатар өртөө хүртэлх 271, 263, 264 дүгээр галт тэрэг, Зүүнхараа-Дархан-Эрдэнэт чиглэлийн 263, 312, 264 дүгээр галт тэрэг, Улаанбаатар-Зүүнхараа-Дархан чиглэлийн 301, 302 дугаар галт тэргийг Зүүнхараа өртөөнд зогсоохгүй явуулах, Зүүнхараа-Улаанбаатар чиглэлийн 282 дугаар галт тэргийг замын өртөөнүүдэд зогсоохгүйгээр явуулах шийдвэрийг гаргасан юм.

БСШУС-ын Сайд Ц.Цогзолмаагийн гаргасан тушаал

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж