Хойд Солонгост зэвсэг худалдсан, худалдаагүй | News.MN

Хойд Солонгост зэвсэг худалдсан, худалдаагүй

Хуучирсан мэдээ: 2017.11.22-нд нийтлэгдсэн

VS

Хойд Солонгост зэвсэг худалдсан, худалдаагүй

Хойд Солонгост зэвсэг худалдсан, худалдаагүй

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц “УИХ-ын гишүүн Л.Болд нь Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа БНАСАУ-тай зэвсгийн наймаа хийсэн. Энэ хэргээс болж, хоёр хүн цаазлуулсан. Хойд Солонгосоос 300 мянган ам.доллар нэхэмжилсэн бичгийг Авлигатай тэмцэх газарт ирүүлсэн” гэх тайлбар хийсэн нь дуулиан тариад буй.

УИХ-ын гишүүн Л.Болд энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад хандаж, нэр төрөө сэргээлгэнэ гэдгээ мэдэгдээд байгаа.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Б.Хурц гишүүдийн нэр хүндэд халдаж байна. Хойд Солонгост зэвсэг худалдсан гэх энэ дуулиан нь нэг хүний биш улсын асуудал болж хувирлаа” гэх тайлбар хийгээд буй.

“VS” буландаа энэ асуудлыг хөндөж, УИХ-ын гишүүн Л.Болд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын байр суурийг онцоллоо.

Ц.Нямдорж

Л.Болд

Б.Хурц

Б.Хурц “Л.Болд Батлан хамгаалахын сайд байхдаа Хойд Солонгостой зэвсгийн наймаа хийсэн, энэ хэргээс болж хоёр хүн цаазлуулсан. Хойд Солонгос 300 мянган ам.доллар нэхэмжилсэн. Ц.Нямдорж сайд энэ хэргийг мэдэж байгаа” гэж ярьж, надтай холбожээ.

Би гайхаад яамныхаа нөхдүүдээр хаана ямар бичиг ирсэн юм гэдгийг хайлгалаа. Тагнуул, прокурорын газарт хандлаа, цагдаатай ярилаа. “Тийм бичиг байхгүй” гэж мэдэгдлээ. Гадаад яаманд ийм бичиг ирж үү гэдгийг одоо сайд Д.Цогтбаатар тайлах хэрэгтэй. Нэг хүний асуудал биш улсын нэр хүндийн асуудал боллоо.

Хойд Солонгосоос зэвсгийн наймаатай холбоотой бичиг ирснийг би мэдэхгүй, анх удаа л сонслоо  

Б.Хурц УИХ ын гишүүдийн нэр хүндэд арай хэтэрхий халдаад байгаа юм биш үү?. Л.Болдоос болоод Хойд Солонгосын хоёр иргэн цаазлуулсныг хэн очоод мэдсэн юм. Гүтгэлэг хэрээс хэтэрлээ.

Эх сурвалж: Чуулганы нэгдсэн хуралдаан 2017.11.17

 

 

Монголын тагнуулын дарга болчимгүй зүйл ярилаа. Намайг сайдаар ажиллаж байх үед надаас болж Хойд Солонгост хоёр хүн цаазлуулах үндэс байхгүй. Хойд Солонгостой холбоотой ямар нэгэн наймааг Батлан хамгаалах яам хийгээгүй. Тийм учраас Батлан хамгаалах яамнаас юм уу эсвэл тэр үед ажиллаж байсан сайдаас шалтгаалан Хойд Солонгост хэн нэгэн хүн шийтгэл хүлээх нөхцөл бололцоо байхгүй.

Тухайн үед намайг Батлан хамгаалах яамны сайдаар томилогдоход 20, 30 жилийн өмнө актлагдсан сэлбэг хэрэгсэл байсан. Гэрээний дагуу зөвхөн ОХУ-д буцааж борлуулах ёстой. ОХУ-ын нэг компани, Монголын нэг компанитай хамтран актлагдсан сэлбэг хэрэгслийг ОХУ-ын компани худалдан авах саналаа Батлан хамгаалах яаманд өгчихсөн байсан. Сайдаар томилогдсоны дараа энэ асуудлыг сайдын зөвлөлийн хуралдаанаар дэмжсэн. Энэ гэрээ нь 300 мянган ам.долларын үнэлгээтэй. Гэтэл ОХУ-ын Батлан хамгаалах яам зөвшөөрөхгүй гэсэн хүсэлт ирүүлсэн. Түүний дараа ОХУ-аас өөр улсад зарах боломж байна гэдэг санал ирсэн. Гэхдээ Монгол Улс олон улсын гэрээ, хэлэлцээрт нэгдэн орсон үүргээ хүлээх ёстой учраас энэ наймааг зогсоож, буцааж олгохыг үүрэгдэж, энэ асуудал дууссан. Бид ямар ч нөхцөлд тухайн сэлбэгийг гуравдагч оронд борлуулах хууль, эрх зүйн үндэслэл байхгүй учраас энэ асуудлыг хаасан юм. Гэхдээ энэ асуудлыг болгож, бүтээж өгнө гэсэн Монголын болон ОХУ-ын иргэд байсан. Тэд чадахгүй зүйлээ чадна гэж тодорхой хэмжээний мөнгө авсан байсан. Энэ хэргийг хуулийн байгууллага шалгаж, залилангийн хэргээр ял шийтгэлээ хүлээсэн.

Эх сурвалж: “News.mn” 2017.11.16

Л.Болдтой холбоотой онгоцны сэлбэгийн зэвсгийн наймаа өнөөдөр гэнэт үүссэн асуудал биш 2013 онд хамаарна. Бичлэг нь бий.  “Голомт”-ын Нацагдорж гээд хүмүүс оролцсон.

Намайг Авлигатай тэмцэх газрын дэд даргаар ажиллаж байхад Хойд Солонгосын гурав, дөрвөн хүн ирж ирж уулзаад Л.Болдоос 300 мянган ам.доллар авч өг гэж гуйсан.  Хойд Солонгосын хүн тэр үед “Энэ асуудлаас болоод хоёр хүн цаазлуулсан” гэсэн.Тухайн үед Дашдэлэг генерал “300 мянган ам.долларыг Л.Болд авсан” гэдгийг хэлсэн. Прокурорын шатанд очоод Л.Болдтой холбоотой асуудал нь хэрэгсэхгүй болсон, замхарсан.

Энэ хэрэг Тагнуулын ерөнхий газарт бүртгэлтэй. Нууц юм байхгүй. Хойд Солонгосын Элчин сайдын яамны хүн ирээд “Та туслаад өгөөч, энэ хүнээс 300 мянган ам.доллараа авах шаардлагатай байна” гэсэн.

Авлигатай тэмцэх газарт өнгөрсөн зургадугаар сард Хойд Солонгосын Ерөнхий прокурорын газраас бичиг ирүүлсэн. Орчуулганд “Манай холбогдох компани болон танай улсын сэлбэгийн компанийн хооронд онгоцны сэлбэгийн арилжаа хийх явцад үүссэн 1.5 сая ам.долларын  авлагатай холбоотой асуудлыг шийдэх явцад Батлан хамгаалахын сайд байсан Л.Болд 300 мянган доллар залилсан гэх материал байсныг мэдэгдэж байна” гэж бичсэн байсан.

Ц.Нямдорж сайд бүх л юмыг мэддэг. Мэдчихээд дарчихсан ч юм уу, би мэдэхгүй шүү дээ.

Эх сурвалж: “Цензургүй яриа” нэвтрүүлэг 2017.11.20

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2017-11-22 66.181.189.208

ХОЙШЛУУЛААД БАЙЛТГҮЙ Лу . БОЛДЫГ ИХ ХУРЛЫН ГИШҮҮНЭЭС ТАТАЖ МӨРДӨНД СУУЛГАЖ ХЭРГИЙ НЬ ХҮЛЭЭЛГЭЖ – ТЭР ЗАРЛААД БАЙГСАН ТАВЬ ГАРСАН ТЭР БУМЫН ЛУЙВРЫН МӨНГИЙГ НЬ БОГД БАНКАЙ НЬ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖ БУЦААН ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ …- ЯАХААРАА ТӨРИЙН НЭР БАРЬЖ НУУЦААР ХУВИАРАА ФРАНЦ ОЧИЖ СОС- ИЙН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ОЧИЖ АЛТАН ГАДАС ОДОН ШАГНАЛ ГАРДУУЛЖ ӨГДӨГ ЮМ БЭ , ЭГЧ НЬ ЗАХИРЛААР АЖИЛЛАДАГ ТЭР СОС – ИЙН ДАНСНААР БАЙНГА МӨНГӨ АВСАН ГҮЙЛГЭЭНИЙ БАРИМТ ОДОО ХИР НЬ БАЙЖ Л БАЙГАА , БАРИМТЫН ШАЛГАЛТ Ч ОРОЙТООГҮЙ ДЭЭР НЬ ХИЙХ ШААРДЛАГАТАЙ БАЙН ..,

Avatar

ЗОЧИН 2017-11-22 66.181.189.208

ЛУ . БОЛД – ЧИ ЗЭВГИЙН НАЙМААГААР ХУВЬДАА ИХ МӨНГӨ ЗАВШСАН ЧИНЬ БУЛТАЖ БУЛЗААРУУЛАХААРГҮЙ БАРИМТТАЙ , БАС МОЛЕКУЛ БАТБАЯРТАЙ НИЙЛЖ БХЯ – НЫ АЖИЛЧДЫН БАЙРНЫ МӨНГИЙГ ХУССАНАА ХААШ НЬ НУУХ , ЭНҮҮГЭЭРЭЭ ХИЧНЭЭН ХҮНИЙГ ХЭЛМЭГДҮҮЛЭВ , ЧИ БЕРЛИНД БАС ПУСАНД ХАУС ЭЗЭМШИЛТЭЙ БАЙГААД САЯХАН ОФФШОРЫН АСУУДАЛ ЯРИГДААД ЭХЛЭНГҮҮТ ЧИ ЗАРЖ ДАЛДАЛСАН ЧИНЬ ЧИНИЙ БАНКНЫ БАРИМТААР ГАРААД ИРЭХИЙГ ХААШ НЬ НУУХ ГЭЭВ – ЧИ ЖИНХЭНЭ ГЭМТ ХЭРЭГТЭН ШҮҮ …

Avatar

Зочин 2017-11-22 217.182.74.253

ЛУухаан Болд яавч цэвэр хүн биш.

Avatar

Зочин 2017-11-22 202.9.42.89

Комент бичиж байгаа хүмүүс крил үсгээр зөв бичиж байвал их сайн байна. Уншиж байгаа хүмүүст амар хялбар болно. Тийм соёлтой байхыг хичээгээрэй!!! Дээрхи 4 нөхдүүдийг TV -ээр бүх юмыг нь ил тод яриулаад олон түмнээр шүүлгүүлэвэл шударга ёсонд нийцмээр санагдах юм. Тэгэж болно биз дээ!?

Avatar

Зочин 2017-11-22 43.242.243.10

Том зургаар нь харвал Төрийн гэмт хэрэгтнүүд бие биенээ л гэмт үйлдлээр нь барьцаалах гэж оролдоцгоож байна

Avatar

Зочин 2017-11-22

Зэвсгийн наймаанд маш их эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгөтэй хүмүүс холбогддог гэдэг. Лу, генерал Бямбажав мэт нь яг л таарч байна ш тээ. Хөгийн гарууд.

Avatar

Зочин 2017-11-22

Лу-ийн өмнөөс Сэрэлэнбаатар гэдэг гар 5.1 жил, сахал Бямбажавын өмнөөс Дашдэлэг 3.5 жил, Бямбаноров өвөө 7.1 жилин ял авсан ш тээ.

Avatar

Зочин 2017-11-22 163.172.45.46

Энэ наймааны нууц эзэд нь Лу, сахал Бямбажав 2 л доо.

Avatar

Зочин 2017-11-22 202.131.242.254

Яагаад Монголын улстөрчид үеийн үед Тагнуулын дарга руугаа ингэж дайрч довтлоод байдаг юм. Яагаад улс төрчидтэй холбоотой хэргүүд прокурорын шийдвэрээр нууцын зэрэглэлд шилждэг юм гэдгийг. Улс төрчид энэ хүн рүү яагаад бүлэглэн дайраад байгаа юм. Тагнуулын байгууллагын өөрийн үндсэн чиг үүрэг нь тагнаж чагнах аргаар төрд тэрслэгчдийг илрүүлэх. Энэ бол хийх ёстой ганцхан ажил нь. Хийх ёстой ажлаа хийснийх нь төлөө тагнаж чагнаад байна гэж буруутгаж болохгүй. Улс төрчид но-гүй байсан юм бол тангуулж чагнуулахаасаа юунд айгаад байгаа юм. Но-той болоод л эргэж ноцоод, халж солиод байна шүү дээ. Хурц Солонгосоо хаяаад улс төрд орох хэрэгтэй. Энэ улс орныг дампууруулж байгаа улс төрчдийн өмхийрсөн бөлдөгнүүдийг хага базах чадалтай өөр аавын хүү даан ч харагдахгүй байна.

Avatar

зочин 2017-11-22 202.70.47.158

Нямдорж яаж тайван байх юм вэ? Эх орноо худалддаг УИХ-ын гишүүн байж болох УУ? Одоо Баатарыг гүтгэсэн хэргийг нь ил болгоно гэснээс хойш бүр байж сууж чадахаа байгаад түрээсийнхээ байранд түрий дүүрэн ..-тэй салгалж яваа шүү дээ

Avatar

Зочин 2017-11-22 27.123.212.132

Нямдорж гишуунийг тайван байлгахгуй л гэсэн уйлдлууд их хийж бна, айж бна, ганц ийм хун байгаа нь бахархал гэх уудээ. Энэ заваан улс терд!

Avatar

сүлд 2017-11-22 202.70.47.158

Нямдорж оо, УИХ-ын гишүүн гэдэг нэр барихаа боль. Урьдаар Хятадын тагнуул болж шагнуулж явж, Бээжинд баас, [Хориотой Үг], бөөлжистэйгээ холилдчихсон хэвтэж байсан хөдлөшгүй баримтыг яаж залилж, Баатарт зохиомол ял эдлүүлснээ сана.Энэ хэргээ одоо хүлээ, одооч тагнуулын ажлаа үргэлжлүүлж байгааг чинь ард түмэн харсаар байгаа шүү. Нэг л өдөр хар мэнгэ чинь хагарч, хар нүүр чинь улайх цаг ирнэ шүү

Avatar

Live 2017-11-22 27.123.214.85

Shuud nevtruuleg zarliii tal tald hudalaa biee umuurtsguuguud yahavdee tumnii umnu buruugui gedgee notoltsgooo shaarnuudaa ugaasaa ta nar bugd adilhna doo

Avatar

Dandar 2017-11-22 202.131.225.147

Uuruus n bolood 2 hun tsaazluulsan bol uneheer aimshigtai yaj amid yavj chaddag bn.

Avatar

Зочин 2017-11-22 59.153.115.153

-tegeed tsaash ni helehuu yahav Boldoo?
Bold tag duugui dotroo zalbiran suuna.

Avatar

Зочин 2017-11-22 59.153.115.153

Bold tsever hun bish tiim uchir aij baigaani medegdej bn

Avatar

Зочин 2017-11-22 59.153.114.68

Болдоо,Нямдорж та 2 их олон удаа сонгогдсон гишүүд юм гэсэн.Тэгвэл тэр хэмжээндээ л бай л даа.Чавганцаас дор хов яриад л новшироод л суух юм.Лав жирийн нэг иргэн би чиний их нотой ноцтой байж болох нэгэн үйлдэлийг сонссон гэхдээ яшиг гэж бодоод дуугуй сууж байна.Чи ГХ сайд байхдаа нэг улсад байгаа манай ЭСЯны даансанд их хэмжээний мөнгө төвлөрүүлж байгаад өөр нэг улсад суугаа ЭСЯны дансруу шилжүүлээн ЧАМТАЙ холбоотой гадны нэг байгуулагад хандив болгон өгүүлсэн тухай европод байгаа монголчууд ам дамжин ярьсан.Ярих уу яах уу кккк 0| 0 Хариулах

Avatar

Зочин 2017-11-22 122.201.24.192

болдтой зэвсгийн наймаа хийх гэж байгаад бүтэлгүйтсэн албан хаагчаа хойд солонгос цаазалж байхад манайх гадаад харилцааны сайд болгож байж билээ

Avatar

bold 2017-11-22 59.153.114.68

Чи ГХ сайд байхдаа нэг улсад байгаа манай ЭСЯны даансанд их хэмжээний мөнгө төвлөрүүлж байгаад өөр нэг улсад суугаа ЭСЯны дансруу шилжүүлээн ЧАМТАЙ холбоотой гадны нэг байгуулагад хандив болгон өгүүлсэн тухай европод байгаа монголчууд ам дамжин ярьсан.Ярих уу яах уу кккк 0| 0 Хариулах

Avatar

Зочин 2017-11-22 122.201.24.192

http://ardchilal.mn/20696.html уншаарай тараагаарай, энэ хүн их бодитой баримттай бичсэн байна, болдыг их хурлын гишүүнээс нь татах хэрэгтэй,

Avatar

Зочин 2017-11-22 122.201.24.192

http://ardchilal.mn/20696.html

Avatar

Зочин 2017-11-22 66.181.161.126

Ene 3 deer batzandan 4 uulengiin shuud nevtruulegt oroltsuulj Unen munuu oloochee. Hen ch minii zuv geed zutgedegh hoino. Ene olon tv nuudees tiim TV baina uu ??????????????

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж