Соёл урлагийн мэргэжлээр харилцан оюутан сургана

Хуучирсан мэдээ: 2011.07.10-нд нийтлэгдсэн

Соёл урлагийн мэргэжлээр харилцан оюутан сургана

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, ОХУ-ын Буриад улсын Соёлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, Буриадын Соёлын сайд Т.Цыбиков нар өнөөдөр гарын үсэг зуржээ.

Санамж бичгийн үндсэн агуулга нь талууд соёл урлаг, монгол судлалын чиглэлээр соёл, урлагийн их, дээд сургуулиудад жил бүр 3-5 оюутанг сургалтын тэтгэлэг олгон харилцан сургах юм. Тэтгэлэгт сургалтад нэр дэвшигчдийн сонгон шалгаруулалтыг хоёр талын мэргэжлийн боловсон хүчний бүрэлдэхүүнтэй баг сонгон шалгаруулна. Сүүлийн жилүүдэд хил залгаа, монгол угсаа нэгт улс орнуудаас манай соёл, урлагийн их сургууль, хөгжим бүжгийн коллежид суралцах хүсэлтэй иргэдийн тоо эрс нэмэгдэж байгаа бөгөөд монгол судлал, уламжлалт урлагийг илүү сонирхон судлах болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж