
Санамж бичгийн үндсэн агуулга нь талууд соёл урлаг, монгол судлалын чиглэлээр соёл, урлагийн их, дээд сургуулиудад жил бүр 3-5 оюутанг сургалтын тэтгэлэг олгон харилцан сургах юм. Тэтгэлэгт сургалтад нэр дэвшигчдийн сонгон шалгаруулалтыг хоёр талын мэргэжлийн боловсон хүчний бүрэлдэхүүнтэй баг сонгон шалгаруулна. Сүүлийн жилүүдэд хил залгаа, монгол угсаа нэгт улс орнуудаас манай соёл, урлагийн их сургууль, хөгжим бүжгийн коллежид суралцах хүсэлтэй иргэдийн тоо эрс нэмэгдэж байгаа бөгөөд монгол судлал, уламжлалт урлагийг илүү сонирхон судлах болжээ.