2018-2019 онд “Эрмитаж” цэвэрлэгээ, үйлчилгээнд 77 сая рублийг зарцуулахаар төлөвлөж байна. Энэ тоо “Эрмитаж”-аас гаргаж өгсөн улсын захиалгын тоог үндэслэн гаргасан байна.
Эдгээр зардал зөвхөн “Эрмитаж” биш “Өвлийн ордон”, “Бага Эрмитаж”, “Хуучин Эрмитаж”, “Шинэ Эрмитаж”, “Эрмитажийн театр”, Петр I хааны Өвлийн ордон, Нөөц ордон, Меншиковын ордон, Эзэн хааны шаазангийн завод зэрэг объектуудад зарцуулагдах юм.
“Эрмитаж” болон бусад объектад нэгдүгээр сарын 1, тавдугаар сарын 9-нөөс бусад өдөр тогтмол цэвэрлэгээ, арчилгаа хийдэг. Энэ зардлыг төрөөс хариуцдаг байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ