Ажилгүйдлийн түвшин аравдугаар сард 5.1 хувь болов

Хуучирсан мэдээ: 2017.11.21-нд нийтлэгдсэн

Ажилгүйдлийн түвшин аравдугаар сард 5.1 хувь болов

Ажилгүйдлийн түвшин аравдугаар сард 5.1 хувь болов

ОХУ-ын Статистикийн хорооны мэдээгээр аравдугаар сарл ажилгүйдлийн түвшин 5.1 хувьтай гарсан байна. Өмнөх есдүгээр сард таван хувьтай байсан юм.

“2017 оны аравдугаар сарын байдлаар нийт ажиллах хүчний 5.1 хувь нь ажилгүй байна. Энэ нь Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын аргачлалаар хөдөлмөрийн насны буюу 15-72 насны 3.9 сая хүн ажилгүй байна гэсэн үг” хэмээн Статистикийн хорооны албан мэдээнд дурджээ.

Гэхдээ эдгээр ажилгүй иргэдийн 700 мянга орчим нь ажилгүй иргэдийн бүртгэлд бүртгүүлснээс 600 мянга орчим нь ажилгүйдлийн тэтгэмж авч байгаа ажээ.

Статистикийн хорооны мэдээгээр ОХУ-ын хөдөлмөрийн насны 76.6 сая хүн байгаа юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж